Л.Наранбаатар: Том компаниуд нэг консорциум болбол манай нүүрс үнэд хүрнэ
Уул уурхайн ашигт малтмалаа хэрхэн үнэд хүргэх, тус салбарт хэрэгжүүлэхээр телөвлөж буй төслүүд, боловсруулах үйлдвэр болон “Металс Монголиа” чуулганы үр дүнг хэрхэн төрийн бодлогод тусгаж ажил хэрэг болгох талаар “Гложекс холдинг” компанийн ТУЗ-ийн дарга, Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.
Манай улс уул уурхайн ихэнх ашигт малтмалаа түүхийгээр гаргаж байгаа. Тэгвэл нэмүү өртөг шингэсэн металлургийн үйлдвэр байгуулах нь чухал гэдгийг саяхан болсон “Металс Монголиа” хурлын үеэр ярьсан. Хурлаас гарсан гол үр дүн нь юу байсан бэ?
Уул уурхайн салбар нь манай орны эдийн засагт голлох үүрэгтэй болов ч урт удаан хугацааны туршид бодлогогүй явж ирлээ. Иймээс Ерөнхийлөгчийн зүгээс эхлээд бодлогоо гаргаж, дараа нь түүнийгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрхзүйн өөрчлөлтөө хийгээд явах нь зөв гэж үзсэний үндсэн дээр төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг засгийн газар УИХ-д өргөн бариад байна. Уг суурь бодлогын хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Монгол алт, Монгол зэс, Монгол төмөр зэрэг хөтөлбөруүдийг мөн засгийн газраас ажлын хэсэг гарган боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа энэ цаг үетэй давхцан Металс Монголиа чуулган болсон нь цаг үеэ олсон. Чуулганаар эдгээр хөтөлбөрийг хэлэлцүүлэх, гол нь ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлож байгаа нь эдийн засгийн ур ашиг багатай байгаа тул баповсруулж. нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь зүйтэй гэдгийг хөцдсөн. Ингэхдээ уул уурхай, металлургийк салбарт хөрөнгө оруулалт татах, байгаль экологид ээлтэй технологийг нэвтрүүлж салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн хэлэлцүүлгүүд өрнүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой боллоо.
Монгол алт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлбэл, энэ салбараас орж ирэх эдийн засгийн үр өгөөж хангалттай нэмэгдэх үү?
Сүүлийн хэдхэн жилд гэнэтийн ашгийн татвар, урт нэртэй хууль зэрэг хуулиуд гарснаас алтны салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Хайгуул зогссон. Үйлдвэрлэл огцом буурсан. Гэтэл энэ үед алтны үнэ түүхэндээ байгаагүйгээр өсөж байлаа. Үнийн өсөлтөөс ашиг олох боломжоо эдгээр хуулийн гайгаар алдсан. Алт манай улсын мөнгөн тэмдэгтийг баталгаажуулж байдаг стратегийн бүтээгдэхүүн. Мөн эдийн засгийн хүнд хэцүү үед манай улсын эдийн засгийг алтны салбарт үүрч гарсан байсан. Гэвч Оюутолгой, Тавантолгойн төсөлд хэт дулдуйдан алтны салбарыг үндсэнд нь зөнгөөр нь хаячихсан. Одоо алтны салбар гэхээр ногоон түмпэн үүрсэн тоймгүй олон “нинжа” эсвэл “хоршоолол” нэрийн дор орон нутгийн удирдлага, хил, гаалийн ажилтнуудтай мафийн сүлжээнд орсон, “хулгайч алт олборлогч” компаниудаар төсөөлөгдөж байна. Тиймээс Монгол алт хөтөлбөрөөр эл байдлыг халъя гэж байгаа юм. Компаниудыг хариуцлагатай болгоё. Нөхөн сэргээлтийн хатуу дэглэмээр олборлолт явуулъя. Стратегийн бутээгдэхүүний хувьд алтны нөөц бүрдүүлж, улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлье гэж байгаа юм. Манай улсад одоогоор 140 гаруй тонн алтны нөөц байгаа. Үүний 40 гаруй тонн шороон ордод байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр алтын салбарын олборлолт, хайгуулын ажлыг цаашид тогтвортой нэмэгдүүлж, нөөцөө үр ашигтай ашиглах явдал чухал байгаа. Монгол алт хөтөлбөр хэрэгжсэнээр жилд 20-30 тонн алтыг олборлож, дор хаяж 20 мянган хүнийг ажлын байраар хангах боломжтой. Мөн энэ хэрээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсч. татварын орлого ч өснө.
Монгол зэс хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэр барих талаар яригдсан. Энэ талаар тодруулахгуй юу?
“Оюуталгой”, “Эрдэнэт үйлдвэр” болон Цагэан суваргын орд нийлээд 31 сая тонн зэсийн нөөцтэй. Тэгэхээр бид энэ нөөцийг одоогоор баяжмал хэлбэрээр экспортолж байна. Энэхүү зэсийн баяжмапыг боловсруулж цэвэр цэс үйлдвэрлэх боломж байгаа. Эрдэнэтийн ордыг ашиглалтанд орсон цагаас л эхлээд зэс хайлуулах үйлдвэрийн тухай ярьж. судалсан. Өнөөдөр үйлдвэр баригдсангүй. Яагаад гэвэл зэс хайлуух үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг хэрхэн ашиглах талаар одоог хүртэл шийдэл гаргаж чадахгүй бажаатай холбоотой. Хевсгөл аймагт байрлах Бүрэнхааны фосфортын ордыг ашиглавал хүхрийн хүчилтэй хольж, боловсруулан бордоо үйлдвэр-лэх боломжтой гэж үздэг. Энэ бордоогоор дотоодын хэрэглээгээ бүрэн хангаад экспортод өндөр үнээр зарж болохоор юм билээ. Ингэж байж зэс хайлах үйлдвэр нь үр ашигтай болох юм. Мөн зэс хайлуулах үйлдвэрээс гарсан хүхрийн хүчлээр Оюутолгой, Цагаансуварга, Эрдэнэтийн ордын эдийн засгийн үр ашиггүйд тооцогдож байгаа зэсийн исэлдсэн хүдрийг гидрометаллургийн аргаар боловсруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломж ч гарч ирнэ.
Зэс хайлуулах үйлдвэр барих хэд хэдэн төсөл байгааг та онцоллоо.Тэгвэл үүнээс хамгийн түрүүнд ашиглалтад орох боломжтой нь аль төсөл вэ?
Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр хамгийн түрүүнд ашиглалтад орно. Яагаад пэвэл, Эрдэнэт үйлдвэр энэ жил Цагаан суваргын ордтой тэнцэх хэмжээний нөөц шинээр илрүүлсэн. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн Орос, Монголын хамтарсан хувь эзэмшигчдийн хурлаар зэс хайлуулах үйлдвэр барих нь зөв гэсхэн шийдлийг гаргасан нь нааштай мэдээ юм. Одоогоор ТЭЗҮ-гээ хийж байгаа. Дараа нь хэрхэн санхүүжүүлэх талаар зөвшилцөх байх. Эрдэнэт үйлдвэр үйлдвэр барих хөрөнгөө өөрсдөө гаргах уу, эсвэл олон улсын зах зээлээс хөрөнгө босгох уу гэдэг нь Эрдэнэт үйлдвэрийн өөрсдийнх нь сонголт.
Гадны хөрөнгө оруулагчид манай уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол хэр байгаа вэ. Хөрөнгө оруулалт хийхийн тулд яг юуг онцолж харах бол?
Хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож ирэхдээ хөрөнгө оруулалтын тогтвортой орчин, түүхий эдийн нөөц, мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах өгөөжийг ихээхэн сонирхож байгаа. Түүнчлэн кокс, зэс, төмрийн хүдрийн үндсэн түүхий эд дээрээ хувьцаа эзэмших сонирхол их байгаа. Үүнийг бид бодлогоор шийдэж чадах эсэх нь том сорилт юм.
Төмөрлөгийн салбартаа боловсруулах үйлдвэр буюу гангийн үйлдвэр барих хэрэгцээ манайд байсаар байгаа. Тэгвэл гангийн үйлдвэр барих боломж ба сорилтыг та хэрхэн харж байна вэ?
Манай улс 6.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлоод 650 сая ам.доллар орлого олж байгаа. Мөн 400 мянган тонн төмөр бүтээгдэхүүн импортоор авч мөн 650 сая ам.доллар зарцуулж байгаа. Тэгэхээр төмөрлөгийн салбарын гадаад худадцааны хувьд ямар ч ашиггүй, тэг бланстай байна гэсэн үг. Тиймээс эхний ээлжинд дотоодын гангийн хэрэглээгээ хангах гэсэн стратегийн зорилт байх учиртай. Цаашлаад экспортлох. Гэхдээ ган экспортлоход томоохон сорилт байна. Хятад руу ган бүтээгдэхүүн гаргахад 34-40 орчим хувийн импорт, гаалийн татвар төлнө. Гэтэл Хятаддаа байгаа томоохон гангийн үйлдвэрүүд дөнгөж 3-6 хувь буюу маш бага ашигтай үйлдвэрлэл явуулж байна. Ер нь гангийн үйлдвэрлэлээр бид Хятадтай өрсөлдөж чадах уу гэдэг асуудал. Тэгэхээр Хятадын Засгийн газартай гадаадын худалдааны хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлж НӨАТ, импортын татварын асуудлыг нааштай шийдвэрлэх, цаашлаад Монголын гангийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой этгээдүүдэд ган үйлдвэрлэхэд шаардлагатай төмрийн хүдэр, шохойн чулуу гэх мэт ордуудад тодорхой хэмжээгээр хөрөнгө хувьцаа эзэмшүүлэх боломж бүрдүүлэх нь зүйтэй. Ингэж байж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас гангийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолыг нь төрүүлэх юм. Мен ган үйлдвэрлэх салбар нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах тул урт хугацаанд хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн орчин нь тогтвортой, ойлгомжтой байх нь чухал. Шинээр батлагдсан хөрөнгө оруулалтын хуулиар энэ асуудал шиадэгдсэн гэж ойлгож байгаа.
Манайд экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэсээс олох орлогоо хэтэрхий өөдрөг тооцож байна гэх шүүмжлэл эдийн засагчдын дунд байгаа. Та энэ тал дээр саналаа хэлэхгүй юу?
Хятад улсад олон сая тооны эзэнгүй барилга байгааг саяхан мэдээллэж байсан. Ингэхээр Хятадын барилгажилт ханасан гэсэн үг. Миний харж байгаагаар 2015 он хүртэл манай нүүрсний экспортын үнэ өсөхгүй. Тэгэхээр ирэх оны төсөвт ашигт малтмалаас олох орлогыг нэлээн дарж тооцох ёстой. Тэгэхгүй бол яг л энэ жилийн жишгээр, орлого нь буурч, бүтээн байгуулалтын ажлууд нь гацах болно. Хятадын зах зээлд тавантолгойн нүүрсээ боломжийн үнээр өгөх боломж байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Жижиг тавантолгой”, “Энержи Ресус” бүгд л нэг зах зээл буюу Хятадын зэх зээлээс хамааралтай. Тэгэхээр энэ гурвыг хооронд өрсөлдүүлж, хямд үнээр авах сонирхол худалдан авагч талд байгаа. Тэгвэл энэ гурван компани удирдлагын түвшинд ярилцаж, нэгдээд нэг дэд бүтэцтэй, бодлоготойгоор нэг сувгаар худалдан авагчтайгаа харьцвал бүтээгдэхүүнээ өндөр үнээр гаргах боломжтой байж болох юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани “Энержи Ресус” компанийн нүүрс боловсруулах үйдцвэрийнх нь ашиглалтгүй байгаа сул орон зайг ашиглах хэрэгтэй. Энержи Ресурсийн нүүрс угаах үйлдвэр жилд 15 сая тн нүүрс болосвруулах хүчин чадалтай ч одоогоор 10 орчим саяыг угааж байна. Тэгвэл ашиглалтгүй байгаа 5 сая тонн хүчин чадлыг нь ашиглаж төрийн өмчит Эрдэнэс тавантолгой нүүрсээ боловсруулаад экспортолвол үр өгөөж нь илүү юм. Энэ мэтчилэн гарцуудыг төр, хувийн хэвшил, орон нутгийн өмчит компаниуд хамтран хайвал сайнсан. Ядаж улсын төсөв бүрдэхэд хэрэгтэй.
Уул уурхайн ашигт малтмалын орлогоо зөв цаг хугацаанд боломжийн үнээр борлуулахын тулд бид ямар бодлого барих хэрэгтэй вэ?
Уул уурхайн салбарын бодлого энэ салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход чиглэх ёстой. Ингэхийн тулд худалдан авагчийн шаардлагад нийцэх хэрэгтэй, Худалдан авагч чанар болон нийлүүлэлтхэвийн тогтвортой байхыг чухалчилдаг. Тэгэхээр бид үүнийг л хангажбайжүрашигтайбайна.Төмрийн хүдрийн салбарт том, жижиг ордууд нийлж дундаа нойтон баяжуулах үйлдвэр барьж, нэгдсэн зохион байгуулалтаар Хятад руу экспортлохоор болсноор харьцангуй өндөр үнээр экспорт хийх боломж нь бүрдэж байгаа. Тэгэхээр нүүрсний салбарын компаниуд ч менежментийн зохион байгуулалтад орж, энэ чиглэлд яаралтай шилжих хэрэгтэй байна.
Манайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн гурван жил олгохгүй байгаа нь энэ салбарын хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтын ажлыг уяж эрсдэл байгаа болов уу?
Манай улсын хамгийн сүүлийн хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 онд дуусна гэж байгаа. Тэгэхээр эрхзүйн орчны өөрчлөлтөө хийж, хайгуулын ажил хийх боломжийг нээж өгөхгүй бол үйлдвэрлэлээсээ түрүүлж нөөцөв бэлдэх асуудал хоцрогдож байна.
Манайд боловсруулах үйлдвэр барьсанаар гарах эдийн засгийн үр өгөөжийг та тодорхой жишээ авч тайлбарлахгүй юу?
Манай улс жилд 600 гаруй тоног төхөөрөмжийг худалдан авахад 1.5 тэрбум амдоллар зарцуулж авч байгаа гэсэн судалгаа байдаг. Үүний 80 хувь нь экскавотар, авто ачигч, бульдозер гэх мэт хүнд машин механизм байгаа юм. Тэгэхээр хэрэв бид гангийн үйлдвэртэй болчихвол эдгээрийг Монголд үйлдвэрлэх тийм ч хэцүү биш. Мөн арматур ч дотооддоо хийж эхэлснээр барилгын үнэ ч буурах боломжтой. Ер нь манайд томоохон боловсруулах үйлвэрүүдтэй болчихвол бодлого гаргасан гаргаагүй төмөр болон гангаар эд анги зордог, угсардаг жижиг, дунд үйлдвэрлэл биеэ даагаад хөгжих боломжтой юм.
Манай улсын уул уурхай, металлургийн салбарт аль улсууд түлхүү хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байна вэ. Ер нь хөрөнгө оруулалтын салхи хэзээнээс манайх руу чиглэнэ гэж та харж байна вэ?
Уул уурхайн олборлолт, баяжуулалт тал дээр Австрали, Канад.Хятад, металлургийн түвшинд Энэтхэг, Япон, Солонгос, Хятад, дэд бүтэц дээр ОХУ, Хятад улс хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх их сонирхол байна. Тэгэхээр эдгээр улсын сонирхлыг аль үе шатанд нь ямар оролцоотойгоор хөрөнгө оруулалт татах вэ гэдэг нь төрийн бодлогоос гадна компаниудын шийдэл байх болно. Манай улс Хөрөнгө оруулалтын тухай хуультай болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа татахад чамгүй давуу талыг бий болгосон нь сайн хэрэг. Одоо гагцхүү хуулиа сурталчилах хэрэгтэй. Ер нь одоо хөрөнгөө нэгэнт оруулсан компаниудын зарим нь хөрөнгөө татахгүйгээр байдал сайжрахыг харж, хүлээж байгаа хүмүүс ч бас байна. Ирэх жилийн хоёрдугаар сард зохион байгуулах “Coal Mongolia-2014″ хуралд одооноос гадаадын хөрөнгө оруулагчид их бүртгүүлж байгаа нь тэдний хандлага наашилсныг харуулж байна.
Б.Ууганбаяр
URL: