Орос ах нар Н.Энхбаярын магнайг тэнийлгэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй 5-р сарын 9-ний утсаар ярьсан билээ. Үүний дараа удтал хугацаа нь тодрохгүй байсан манай Ерөнхийлөгчийн Орост хийх айлчлалын тов энэ сарын сүүлчээр болж тодорсон юм. Оросын хэвлэл мэдээллийн хэргслээр ч энэ тухай бичигдсэн. Гэтэл Оросын зарим нэг хэвлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй утсаар ярилаа” гэсэн мэдээлэл цацагдсан байх юм. Түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайдыг ч тэр С.Баяр хэвээрээ гэдэгт бат итгэлтэй сайтууд ч цөөнгүй байдаг гэнэ. Янз нь оросууд зарим нэг хүний мөнхийн мөрөөдлийг бодит амьдрал дээр дүрслэн хадгалдаг уламжлалтай байж мэдэх бололтой. Ямартай ч тэдэнд Н.Энхбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгч хэвээр нь ойлгож, хайрлах сэтгэл байдаг юм байна.
URL: