Инженерийн шугам сүлжээний худгаа таглаагүй аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангахгүй

p189psom2knloack180q1h5ca781Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай” А/590 тоот захирамжийн дагуу инженерийн шугам сүлжээ,  камерын ашиглалтын байдалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Байнгын хэвийн ажиллагааг хангуулахын тулд дүүргүүдийн Засаг дарга, инженерийн хангамжийн байгууллагуудад “Хэрэглэгч байгууллагууд инженерийн шугам сүлжээний худгийн бүрэн бүтэн байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тухайн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахгүй” гэсэн үүрэг өгчээ.
Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газраас 10-р сард авсан судалгаагаар нийслэлд нийт 151 ширхэг таггүй инженерийн шугам сүлжээний худаг байсан байна.

Тиймээс харъяа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох шаардлага хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар холбогдох газрууд өөрсдийн нөөц бололцоог ашиглан 134 ширхэг инженерийн шугам сүлжээний худгийг  засаж, шинэчлэн тагтай болгосон бол 388 ширхэг худгийг сэргээн засварлах ажил хийгджээ. Энэ ажилд нийт 43.9 сая төгрөг зарцуулсан байна. Инженерийн шугам сүлжээний худгуудыг тухайн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжээс гадна  Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ зэрэг уг худгийг ашиглаж буй байгууллагууд хариуцдаг.

Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох албаны үүргийг биелүүлээгүйгээс таггүй инженерийн шугам сүлжээний худагт иргэд унаж бэртэх эрсдэл гарсан тохиолдолд тухайн байгууллага хариуцах ёстой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


URL:

Сэтгэгдэл бичих