Аюулгүй бэлгийн харилцаа

1259214_c99810b6-640x430Бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүд нь бэлгийн харилцааны үед бэлэн эрхтэн, ам, шулуун гэдэс болон жирэмсэн эмэгтэй урагт шууд халдаадаг байна. Бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүд нь дэлхий дахины эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хамгийн түгээмэл асуудал байсаар байна. Бэлгийн замын халдварт өвчнүүд ихэвчлэн эмчлэгддэг ч зарим бэлгийн замаар халддаг өвчнүүд эдгэрдэггүй. Жишээ нь: Хүний дархлал хомсдлын вирус.Бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин туссан гэдгээ хүн мэдэхгүй байх, шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол байдаг. Тэгэхлээр та бэлгийн харилцааны өмнө хамтрагчаа аюулгүй эсэхийг нь байнга шалгаж байх хэрэгтэй.

 Хэрвээ та бэлгийн харилцаанд орох болсон бол бие болон сэтгэлээ сайн бэлдээрэй. Та хоёр үнэхээр үүнийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа эсэх болон бэлгийн эрүүл мэндийн хувьд асуудалгүй гэдгээ сайн шалгах хэрэгтэй.Мөн эргэлзээтэй байгаа бол үүнийг хийхгүй өнгөрөх нь хамгийн сайн арга болно гэдгийг бүү мартаарай.
Таны хамтрагчид ямар нэгэн бэлгийн замын халдварын шинж тэмдэг ажиглагдахгүй байлаа ч гэсэн та 2 бэлгийн харилцаанд орохын өмнө доорх асуултын бие биендээ тавиарай.
  • Хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсан эсэх?
  • Бэлгэвчгүйгээр бэлгийн харилцаанд орж байсан эсэх?
  • Хамгаалалтгүйгээр амаар бэлгийн харилцаанд орж байсан уу?
  • Нэгээс илүү хүнтэй зэрэг бэлгийн харилцаанд орж байсан уу?
  • Ямар нэг хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг үү?
  • Хэрэглэдэг байсан хүнтэй бэлгийн харилцаанд орж байсан уу?
  • Хамгаалалтгүйгээр бие үнэлэгчтэй бэлгийн харилцаанд орж байсан уу?
  • ДОХ-ын шинжилгээнд орж байсан уу?
  • Шинжилгээний хариу ямар байсан бэ?
  • Ямар нэгэн бэлгийн замын халдвар авч байсан уу?
  • Хэрвээ авч байсан бол эмчлүүлсэн үү?
Зарим нэгэн бэлгийн замын халдварт өвчин 6 сарын дотор ямах нэгэн шинж тэмдэг өгөхгүй байж болдог. Таны хамтрагч тань шинжилгээнд орсон байлаа ч гэсэн та хоёр эхний 6 сар бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орж байх хэрэгтэй. 6 сарын дараа дахин шинжилгээ хийлгэн шалгуулах хэрэгтэй.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний шинжүүд нь:
  • Ямар нэгэн сонин зүйл гадагшлах
  • Идээ татах
  • Ямар нэгэн ургацаг юм гарах
  • Таны болон таны хамтрагчын бэлэг эрхтнээр өвдөх болон шээхэд өвдөнө
Бэлгийн харилцаанд орохдоо нэгээс илүү хамтрагчтай байхгүй байх.
Бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөхгүй байх нэг шалтгаан бол тогтмол нэг бэлгийн хамтрагчтай байх юм.
Бэлгийн харилцаанд орохдоо тогтмол бэлгэвч хэрэглэж занших.
Яман нэгэн шарх байвал эдгээж байх, бэлгийн харилцааны өмнө тусгай түрхлэг түрхэх.
Хэрвээ та эмэгтэй хүн бол хамаагүй усаар шүршин угааж болохгүй.Яагаад гэвэл энэ нь үтрээний хэвийн байдлыг алдагдуулж бэлгийн замын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Өөртөө хайртай байж ямар нэгэн болчимгүй үйлдэл хийхээс байнга зайлхийх хэрэгтэй. Хэрвээ таны хамтрагч өмнө нь өвчилж байсан бол байнга бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орох хэрэгтэй.

URL:

Сэтгэгдэл бичих