Шаардлага хангаагүй цемент үйлдвэрлэж байжээ

ШӨХТГ-т иргэдээс «Сайхан хараа» ХХК- ийн худалдаалж байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн «Тайга» нэрийн ОС-32.5 маркын 50 кг-аар савлагдсан цемент холбогдох стандартын шаардлагад нийцэхгүй, барилга байгууламжийн чанар стандартад сөргөөр нөлөөлж байна гэх гомдол иржээ.
Үүний дагуу тус газраас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч шалгалт хийсэн байна. Уг цементээс дээж авч Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатариор шинжлүүлэхэд цементийн савлагааны битүүмжлэлийг алдагдуулж, дахин савласан зэрэг зөрчлүүд илэрсэн аж.
Чанарын шаардлага хангаагүй цементийг хэрэглэгчид болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд худалдаалж буй үйлдэл нь хууль зөрчсөн учир тус компанид Өрсөлдөөний тухай хуулийн хоёрдугаар зүйлийн 24.13 дахь заалтын дагуу захиргааны шийтгэл оногдуулжээ.
Мөн шинжилгээний дүнгээр чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдож, улсын байцаагчийн акт үйлдэн лацадсан цементийг устгалд оруулж зөрчлийг арилгуулсан байна.
Сонин мн

URL:

Сэтгэгдэл бичих