Увсын чацарганы тосыг Тайвань улсад экспортолно

Увсын чацарганы тосыг Тайвань улсад экспортолно

Увсын цэвэр чацарганы тосыг Тайвань улсад экспортолхоор болжээ.

Энэхүү боломжийг Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон Хөгжлийн хэлтсийн бодлогын дарга З.Ганболд нар Тайвань улсад айлчилсан ажлын хүрээнд хэлэлцээр хийсэн байна.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Увс аймгийн чацаргана тариалж буй бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонсчээ.

Бизнес эрхлэгчдийн зүгээс боловсруулах үйлдвэр, хадгалах нэгдсэн зооринд тогтсон үнэ ханшийн дагуу өгөх хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

Тиймээс ирэх сард Тайваний бизнес эрхлэгчид чацаргана тарьж ургуулах нөхцөл байдалтай танилцан, чацарганы тос хэр зэрэг гарах боломжтойг үзэж танилцахаар Увс аймагт зочлох аж.


URL:

Сэтгэгдэл бичих