У.Хүрэлсүх бадар барьж явна уу

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг улс төрд татан оруулсан гэдэг.

Харамсалтай нь “тэжээсэн бяруу тэрэг эвддэг”-ийн үлгэрийг үзүүлж У.Хүрэлсүх Н.Энхбаяраас “урвасан”. Тэр Монгол ардын намын нөлөө бүхий томчуулын нэг болсон, гэхдээ хорчноороо.

Тэрээр сүүлийн үед айлчлалд дарагдаад амрах ч завгүй, гадны орноор явах болсныг хүмүүс ирэх сонгуулиар угаах мөнгө хаанаас олдох бол гэж бадар барьж яваа хэмээн таамаглаж байна. Өнгөрсөн сард түүнийг Ардчилсан Солонгост айлчлахад Ким Чен Ирийн хүүхдүүд талын Монголд ажиллах хүч илгээх санал тавьжээ.

Харин өнгөрөгч долоо хоногт тэрээр БНСУ-д зочилж, албан ёсоор ажиллаж буй 30 мянган гаруй иргэнийхээ санал бодлыг сонссоноо “Ард түмнээ сонсъё” аянаа эхлүүллээ хэмээн МҮОНТ-ээр хангалттай сурталчиллаа. Гэвч нэг намын генсек сөргөлдөөнтэй байгаа Өмнөд, Хойд Солонгост ээлжлэн айлчилж буйд гайхах хүн олон ажээ. Тиймээс “Хүрэлсүх өөрийгөө Ху Жинтао гэж бодоогүй байгаа даа” хэмээн шоолж буй сурагтай.

Д.Туяа

“now.mn”


URL:

Сэтгэгдэл бичих