Египетийн цагдаа нар Тархир талбай дээр цугларсан жагсагчдыг хөөн тараажээ

Египетийн цагдаа нар  Тархир талбай дээр цугларсан жагсагчдыг хөөн тараажээ

Фото: EPA

Египетийн цагдааагийнхан өнгөрсөн шөнө Каирын төвийн Тархир талбай дээр цугларсан жагсагчдыг хөөн тараажээ гэж ФП агентлаг уламжлав.

Египетийн цагдааагийнхан өнгөрсөн шөнө Каирын төвийн Тархир талбай дээр цугларсан жагсагчдыг хөөн тараажээ гэж ФП агентлаг уламжлав. Сөргөлдөөн залуучуудын улс төрийн байгууллагуудын дунд олон нийтийн цуглаан зохион явуулж, үүгээрээ цэргийн удирдлагын эсрэг бослогын хоёр жилийн ойг тэмдэглэх гэсэн арга хэмжээний хүрээнд мягмар гаригийн турш үргэлжилсэн.

Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, мөргөлдөөнд 26 хүн хохирол амсжээ.Жижиг калибрын суманд өртсөн тэдний заримыг эмнэлэгт хүргээд байна. ХМХ-ийн уламжилж байгаагаар, Каирын Тахрир талбай дээр гарсан шинэ сөргөлдөөний шалтгаан нь бүлэглэлүүдийн нэг тус улсын батлан хамгаалах сайд Абдель Фаттаха ас-Сисигийн эсрэг таагүй зүйлүүдийг хэлснээс үүдэлтэй ажээ.

Египетийн нийслэл хотыг арми болон цагдаагийнхан хүчтэй хамгаалж байгаа бөгөөд нилээд хэдэн гудамж, талбайнуудыг хуягт техникээр хаажээ. Тус улсын эрх баригчид Египетэд хориотой “Мусульманы ахан дүүс” холбоо эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг явуулж болзошгүй гэж болгоомжилж байна.

Хоёр жилийн өмнө хэдэн зуун идэвхтнүүд тус улсын эрх баригчдыг огцрохыг шаардан, хэдэн өдрийн турш БХЯ-ыг эзлэн авсан, эмх замбараагүй байдлын улмаас 40 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих