Хүн төрөлхтөн 2030 он гэхэд ХДХВ-ийг ялах уу?
НҮБ-аас 2030 он гэхэд хүн төрөлхтөн ХДХВ-ийг бүрэн эмчилдэг болно хэмээн тооцоолж байна. Энэ төлөвлөгөөнийхөө талаарх мэдээллийг НҮБ-ын нэр бүхий төлөөлөгч Австралийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ингэснээр НҮБ ойрын 17 жилийн дотор дэлхий дахин ХДХВ-ийн тархалтын эсрэг хийсэн тэмцэлдээ ялалт байгуулах болно хэмээн амласан байна.
Ийм итгэл найдвар тээн ажиллаж байгаагаа НҮБ-ын ХДХВ болон ДОХ өвчний асуудлаарх нэгдсэн хөтөлбөрийн орлогч захирал Луис Лурес ярьсан байна. Мэдээж одоогоор ямар ч эмчилгээгүй байгаа энэ өвчнийг бүрэн эдгээх эм болон эмчилгээний арга нэвтрүүлэх талаар энд яригдсан хэрэг.
URL: