МУИС-ийн асуудал нэг талдаа гарчээ
МУИС-ийн бүтэцийн өөрчлөлтийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт захирал, дэд захирлууд бүрэлдэхүүн сургуулиудын багш нартай уулзаж, МУИС-ийн үйл ажиллагааны гол чиглэл, түүний дотор бүтцийн өөрчлөлтийн асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр гарсан саналуудыг нэгтгэн, удирдлагын багаас бүтцийн өөрчлөлт хийхдээ дараахь байдлаар зохицуулахаар болжээ.
а) Бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр захирал, тэнхмийн эрхлэгч нараас бүрдсэн дэд хэсэг байгуулах.
б) Ерөнхий хороо ба дэд хэсэг хамтран хэлэлцсэний үндсэн дээр бүрэлдэхүүн сургууль тус бүрээс хоёр хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл ажлын хэсэгт нэмж оруулах.
в) Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн хороо, Хамт олны зөвлөл, МУИСОХ-оос тус бүр хоёр багш, ажилтан, оюутны төлөөлөл оруулахыг Удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэхээр тогтсон байна.
URL: