“Дүнжингарав” төв хөрс, усыг бохирдуулж эхэлжээ

08f6834b3234dbebbig1999 онд анх барилгын ажлаа эхлүүлж байсан гэгдэх одоогийн “Дүнжингарав” худалдааны төв нийслэлчүүдийн цэвэр усны ундарга дээр баригдсан авч хариуцлага тооцож, нурааж буулгана гэсэн дарга нар яаж ч чадаагүй гэдэг нь харагддаг. Гэтэл тус худалдааны төв үйл ажиллагаагаа эхлүүлээд зогсохгүй дахин өргөжин тэлэх бэлтгэлээ базааж эхэлжээ. 150 га газрыг эзэгнэсэн “Дүнжингарав” худалдааны төв өдгөө 26 мянган квадрат метр талбайтай худалдаа, үйлчилгээний төвийг барьчихаад ажиллаж байгаа бол энэ барилгыг эхлүүлэхдээ одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүү холбогдох газруудаас ямар ч зөвшөөрөл авч байгаагүй гэдэг.2008 оны Бээжингийн олимпоор нээлтээ хийх байсан тус худалдааны төвийг нураах шийдвэр тухайн үедээ гарч байсан ч үнэндээ яаж ч чадалгүй байсаар өнгөрсөн жил нээгдэж амжсан юм. Гэтэл даварсаар даварсаар Дагвын оронд гэгчээр одоо тус төв нийслэлчүүдийн цэвэр усны ундарга дээр нэмж барилга барихаар санаархаж байгаа гэнэ. Тэд худалдааны төвтэйгээ хаяа нийлүүлэн зочид буудал, орон сууц, оффисын барилга барихаар төлөвлөжээ. “Мон Уран” компанийн эзэн Б.Наранхүү өнгөрөгч онд “Ажнай” Д.Бат-Эрдэнэд тус худалдааны төвийг зарсан гэгддэг ч энэ нь худал ташаа мэдээлэл аж. Учир нь, тэрбээр одоо ч ажлынхаа зав чөлөөгөөр худалдааны төвөө эргэж тойрч, энгийн худалдан авагчийн адилаар павильонуудын дундуур явж шалгадаг гэсэн.

Хамгийн гол нь, зөвшөөрөлгүй эхэлсэн тус худалдааны төвийн барилга зөрчилтэй гэдгийг хяналтынхан хэдэнтээ баталчихсны дээр ойр орчмынхоо хөрсний ус, хөрсийг ихээр бохирдуулж эхэлсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр нийслэлчүүдийн ундны цэвэр усанд бохирдол үүсч эхэлсэн гэдгийг ч албаныхан хэлж байгаа юм. Мөн байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар дахиад багагүй хугацаагаар энэ худалдааны төв оршин тогтнож, барих гээд байгаа зочид буудал, барилга байгууламж нь нэмж сүндэрлэвэл хөрсөөр дамжин байгаль орчин, тэр дундаа цэвэр ус ихээр бохирдож, нөхөж баршгүй хохирол учрах аж. Ер нь бол тэд хуулинд захирагдаж, дарга нарт дарагддаггүй Б.Наранхүүд хариуцлага тооцож, Э.Бат-Үүл хэлсэндээ хүрч “Дүнжингарав” худалдааны төвийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Мөн хэзээ мөдгүй цөөнгүй тооны байгаль хамгаалагч нар нийлж тус барилгын үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар бэлдэж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих