АН-ын генсекийг огцрохыг шаардан, суулт зарлажээ
Эдгээр өдрүүдэд эрх баригч намын дотоодод нилээдгүй тэмцэлтэй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаатай холбоотойгоор багагүй сандарцгаасан. Гэсэн хэдий боловч АН УИХ дахь бүлгийнхээ хуралданаар уг асуудлыг хэлэлцэн, гишүүнийг явуулахгүй гэсэн байр суурин дээр нэгдсэн. УИХ-ын тухай хуулиараа тэдэнд тийм боломж бий.
Тэгвэл үүнтэй зэрэгцээд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны зарим гишүүд Улаанбаатар хотод ирж, намынхаа төв байрны гадаа хоёр хоног суулт зарлалаа. Харин суулт зарласан шалтгаан нь өнгөрөгч сард АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын “Ардчилсан намын дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн намын хороог эрх зүйн чадамжгүйд тооцож байгаа тул тус аймгийн намын хорооны УХ31791 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлттэй холбоотой гэцгээв.
Тиймээс тэд Ардчилсан намын Хяналтын хороо зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн талд шийдвэр гаргаж, асуудалд ухвар шударга бус хандаж байна гэж ийнхүү суулт зарлах болжээ. Ингэхдээ тэд Хяналтын хороо уг шийдвэрээ эргэн харахыг сануулсан бөгөөд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардаад байгаа юм байна.
URL: