МҮОНТ-ийн бослогыг сэтгүүлч Г.Гэрэл толгойлж байна

527-138491605224_500x500“Өглөө” хөтөлбөрийн Г.Гэрэл МҮОНТ-ийн захирлын суудалд санаархаж байгаа юу

Өнөөдөр МҮОНТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж ажилчдынхаа санал гомдлыг сонслоо. Тус хурлаар олон нийтийн телевизийн захирал Ч.Даваабаярыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэхгүй аж. Ийн хуралдах болсон шалтгаан нь МҮОНТ-ийн дэргэдэх Үндэсний зөвлөл “Өглөө” хөтөлбөрөөр хоёр удаа арилжааны шинжтэй нэврүүлэг орсон гэж уран бүтээлчид гомдол гаргасан учир цаашид шалгаж үзэхээр болсон нь энэ. Хурал эхлэхээс өмнө МҮОНТ-ийн хэд, хэдэн уран бүтээлч Ч.Даваабаярыг гарахыг шаардаж мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллагыг дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсэж, хаалттай хуралдахаар болсон юм. Учир нь залуу уран бүтээлчид нь “Захирлынхаа алдаа дутагдлыг нүүрэн дээр нь хэлж, шүүмжилж чадахгүй. Дараа нь өрөөндөө дуудаад ажлаас хална гэж сүрдүүлнэ гэдгээс айж байна” хэмээн ахмад уран бүтээлч Л.Цагаандалай хэлсэн юм. Харин захирал Ч.Даваабаяр “Манай телевиз олон нийтийн статустай. Бид иргэдийн татварын мөнгөөр цалинждаг. Энэ хурлаар миний асуудлыг хэлэлцэх гэж буй учир хурлын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд авна лээ. МҮОНТ-ийн Үндэсний зөвлөл ч мөн ялгаагүй Ч.Даваабаярын  байр суурийг дэмжиж, хурлын үйл ажиллагаа олон түмэнд нээлттэй байх ёстой гэж мэдэгдсэн.

Харин телевизийн зарим уран бүтээлч энэ бүхнийг эсэргүүцэж байв. Тодруулбал, сэтгүүлч Г.Гэрэл хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид рүү чанга дуугаар дайрч “Та нар байгууллагын дотоод хэрүүл сонсох ямар дуртай юм бэ. Бид танай телевизийн ажилчдын дотоод хэрүүлийн шинжтэй хурлыг сонсох гээд суугаад байвал ямар санагдах вэ” хэмээн сэтгүүлчдийг хурлын заалнаас хөөн гаргасан нь зарим хүний дургүйцлийг төрүүлээд авсан. Учир нь Ч.Даваабаярын оронд Г.Гэрэл захирал болох байсан гэдгийг тэнд байсан учир мэдэх хүмүүс хэлж буй юм. Үүнээс харахад Г.Гэрэл МҮОНТ-ийг  толгойлж өөрийн амбицаараа асуудалд хандаж байгаа нь илт харагдаж байгаа юм.  Энэ үеэр Ч.Даваабаярыг хурлын заалнаас гарч ирэхэд нь цөөн асуултад хариулт авлаа.

32999-Таныг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг 90 гаруй уран бүтээлч хүсэж,гарын үсэг зурж, Үндэсний зөвлөлдөө өргөн барьсан гэж байна. Гэтэл зарим ажилтан ямар утгагүй зүйлд гарын үсэг зурснаа  ойлгоогүй гэх яриа байна?

-Өнгөрсөн хагас сайн өдөр байгууллагын волейболын тэмцээн болсон юм. Энэ тэмцээний үеэр хэсэг ажилтан ус, ундаа зөөж гүйх нэрийдлээр юу нь ч мэдэгдэхгүй цаасан дээр гарын үсэг цуглуулаад явсан гэсэн. Зарим уран бүтээлч ямар учиртай гарын үсэг байсныг дараа нь мэдээд тухайн үедээ мэдсэн бол зурахгүй байсан гэдгээ хэлсэн.

-Хурлын уур амьсгал ямар байна?

-Би хэсэг сууж байгаад гараад ирлээ. Хэд хэдэн хүн үг хэлж байна. Нэг их санаа зовоод байхаар зүйл биш дорвитой үг хэлж байгаа хүн ч алга. Намайг байгууллагын машиныг хувийн ажилдаа ашигладаг гэнэ. Харин ч би хувийнхаа машинаар улсын ажил амжуулсан. Хамгийн гол нь нэгдлийн дарга нарын яриад байгаа зүйл хөдлөшгүй баримттай байх ёстой. Би хуулийн хүрээнд ажлаа явуулдаг.  Өмнө нь би ETV-д хоёр жил менежерээр ажилласан нь үнэн. Гэхдээ энэ хоёр байгууллага  өөр, өөр статустай газар. Би хувийнхаа үнэтэй камеруудыг телевиздээ ашиглуулж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр мөнгө нэхээгүй.

-Таныг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлын цаана хэсэг бүлэг хүний ашиг сонирхол нуугдаж байгаа гэдгийг хүмүүс яриад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Хэсэг бүлэг хүний ашиг сонирхол байгаа гэдгийг  үгүйсгэхгүй. Би өөрийгөө шалгуулахад бэлэн байна. Телевизийнхээ нэгдэл, студийн дарга нарыг хамтдаа шалгуулна. Бүгд л цаанаа хувийн студитэй гэдгийг хүн бүр л мэднэ шүү дээ.

-Таныг залуу уран бүтээлчдийг өрөөндөө дуудаж оруулж ирээд дарамталдаг гэж байна. Энэ талаар?

-Хөдлөшгүй баримттай байх ёстой гэдгийг би хэлээд байгаа. Ямар ч байгууллагад шинэчлэл хийх гэхээр ийм асуудал гардаг. МҮОНТ-ийн бүх уран бүтээлч энэ асуудалд холбоотой биш хэсэг нөхөд л тоглолт хийгээд байгаа юм. Зөвлөлийн хурлаар уран бүтээлчдийн санал, гомдлыг сонсоно гэж байх шиг байна. Надад айгаад байх юм алга. Би хийх ёстой ажлаа л хуулийн хүрээнд явуулж байна.

IMG_5357

 

Medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих