Сүхбаатар дүүргийн нөхөн сонгуульд О.Магнай өрсөлдөнө

527-138491341293a5d5ae88e85867greatУИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад гаргаад буй билээ.
Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, түүний өргөдлийг хүлээн авахгүй гэсэн шийдэлд хүрсэн ч Р.Амаржаргалд энэ нь асуудал биш бололтой.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал МАН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнтэй ойлголцож, хүсэлтийг нь дэмжихийг гуйсан тул АН-ын шийдвэртэй шийдвэргүй гишүүнээсээ чөлөөлөгдөх нь тодорхой болсон гэнэ.
Тэгээд ч УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АН-ын ямар ч хуралд оролцохоо больсон байна.
Иймээс Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль явагдах нь тодорхой болоод буй юм.
Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг өрсөлдөх сонирхлоо  хамгийн түрүүнд илэрхийлж, хэвлэлээр дамжуулан МАН-ын дарга М.Энхболдод тал засан, салаавч гаргасандаа уучлал гуйсан.
Харин АН-ын удирдлагууд нэгэнт ор нь гарсан суудлаа алдахгүйн тулд бүхнийг хийх бөгөөд нэр дэвшигчээ эцэслэн гаргаад байгаа юм байна.
Энэ нь Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга О.Магнай.
Учир нь энэ суудал АН-ын хувьд амин чухал тул олон нийтийн дунд хамгийн нэр хүндтэй гэх О.Магнайг дэвшүүлж буй нь энэ ажээ.

П.Мандах Сонин мн


URL:

Сэтгэгдэл бичих