Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэл Хойд Солонгосын хэд хэдэн албан тушаалтны аминд хүрсэн үү

1473057_713403208678882_2110001350_n-444x600Саяхан Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ, БНАСАУ-д  дипломат айлчлал хийгээд ирсэн. Тэрээр  Хойд Солонгос улсад айлчлах үеэр залуу  удирдагч Ким Жон Унтай уулзаж чадалгүй  буцсан. Үүний учир шалтгаан өдгөө тайлагдаж байх шиг.

Олон улсын харилцаанд зөрчиж болдоггүй дэг журам гэж байх.  Ялангуяа нэг үзэл сурталд баригдсан, коммунист дэглэмтэй улс оронд айлчилж байгаа гадаадын дипломатууд ямар ч тохиолдол тухайн улсын төрийн дэглэмд шүүмжлэлттэй ханддаггүй гэнэ.  Гэтэл манай  улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойт Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр, тус улсын нэгэн Их сургуульд  лекц уншихдаа “Эрх чөлөө хүн бүхэнд хөгжих боломж өгдөг. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Өөрийн сонголтоор амьдрах боломжийг олгодог. Бид цөмийн зэвсэггүй бүс гэдгээ 20 жилийн өмнө зарласан, үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталгаажуулсан.  2009 оноос хойш цаазаар авах ялыг халсан” гэх зэргээр ярьж, алсуураа тухайн улсын засаглалын тогтолцоонд шүүмжлэлттэй ханджээ. Түүний энэ илтгэлийн агуулгаас болж Хойд Солонгосын  залуу удирдагч Ким Жон Ун, манай төрийн тэргүүнтэй уулзахаас түтгэлзсэн бололтой юм.

Түүгээр ч зогсохгүй  мaнай улсын Ерөнхийлөгчийн илтгэлийг хянасан багийнхан болон  тус сургуулийн зарим удирдлагыг цаазаар авсан тухай баттай бус мэдээлэл сонсогдлоо. Хэрвээ энэ үнэн бол манай Ерөнхийлөгчийн  Хойд Солонгос тавьсан илтгэл  эрх чөлөөний тухай  илтгэл Хойд Солонгосын Дипломат албаны болон  Их сургуулийн удирдлага болох цөөнгүй хүний амь насны үнэтэй байжээ.

Ам хагархай гэдэг шиг хаа хамаагүй ярилгүй, хаана, юу хэлэхээ  анзаарч байхгүй бол болохгүйн сонгодог  жишээ энэ болжээ. Тэртэй тэргүй нэг намын ноёрхол, үзэл сурталд баригдсан нийгэмд эрх чөлөөний тухай ярих нь  усанд хаясан чулуу мэт хэрэггүй зүйл гэдгийг манай Ерөнхийлөгч анзаараагүй  юм байх даа.

Шалиг дуу дуулсан гэдгээр олон уран бүтээлч, театрын гоцлол дуучдаа цаазаар авч чаддаг энэ улс манай Ерөнхийлөгчийн илтгэлээс болж хэд хэдэн хүнийг цаазаар авах нь юу ч биш  нь хэн бүхэнд ойлгомжтой.

А.Галт

Ugluu-logo17


URL:

Сэтгэгдэл бичих