Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар

13-11-19-7tН.БАТМӨНХ

Хадбаатарын Мөнхбаатар 1981 оны тахиа жил Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ. Аав, ээжийн тал нь бөхийн удамтай. Аав нь сумынхаа наадамд барилдчихдаг нэгэн байжээ. 1997 онд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус суманд очиход аав нь хүүгээ уулзуулж бөх болгох талаар санал тавьсан. Тэгэхэд аварга араас яваад очоорой гэж хэлчихээд явсан гэдэг.

Х.Мөнхбаатар 1998 онд нийслэлийг зорьж “Аварга” бөхийн дэвжээний тамирчин болж самбо, жүдогоор хичээллэж, жудогийн өсвөр үеийн УАШТ-д оролцож мөнгөн медаль, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, кураш барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль авч байжээ.

Тэрээр самбо, жүдо барилдааны ОУХМ(олон улсын хэмжээний мастер) цолтой бөх юм.

2000   онд аймгийнхаа баяр наадамд зодоглож , түрүүлж а/а цол авчээ.

2001   оны улсын баяр наадамд а/а цолтой анх удаа зодоглож тав давж 20 насандаа улсын начин цолыг авчээ.

2003 онд БНСУ-д болсон Олон улсын оюутны универсиад тэмцээнд оролцож байгаад өвдгөндөө гэмтэл авч шөрмөс нь тасарсан нь цаашдын барилдаанд түр ч гэсэн нөлөөлжээ.

2005   оны улсын баяр наадамд долоо давж 24 насандаа Монгол улсын заан цол.

2006   оны улсын баяр наадамд зургаа давж үнэн зоригт чимэг.

2007   оны улсын баяр наадамд ес давж түрүүлж 26 насандаа улсын арслан цол.

2008   оны улсын баяр наадамд тав давж өсөх идэр чимэг.

2009   оны улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг.

2010   оны улсын баяр наадамд долоо давж хуурнин шуугигч чимэг.

2011   оны улсын баяр наадамд зургаа давж цогт гарамгай чимэг.

2002   оны улсын баяр наадамд долоо давж өлзий бадрах чимэг авсан боловч допингийн хэргээр чимгээ хураалгав.

2003   оны улсын баяр наадамд зургаа давж үлэмж дэлгэрэх чимгүүдийг аваад байна.

2002 , 2003 , 2004 онуудын улсын баяр наадамд хоёр давж у/н И.Ёндонсамбуу , а/а Р.Түвшинбаатар , у/н Д.Рагчаа нарт өвдөг шорооджээ.

Үүнээс гадна сар шинийн барилдаанд 2011, 2012 онд үзүүрлэжээ.

Мөн аймгийнхаа баяр наадамд 2010 онд үзүүрлэж , 2011 онд түрүүлжээ.

Х.Мөнхбаатар арслан “Монгол бөх Гиннесийн номонд” бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд оролцож 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлджээ.

Х.Мөнхбаатар арс­лан­гийн гол мэх нь хав­рих, дагуулж гуядах , мушгих, ачих мэхүүдийг даацтай хийдэг бөх юм.

Х.Мөнхбаатар арс­ланг бөхийн замд оруул­сан хүн бол Дархан авар­га Б.Бат-Эрдэнэ юм. Тиймээс ч арслан маань аваргыг багшаа гэж эрхэмлэн хүндэтгэж явдаг байна. Х.Мөнхбаатар арс­лан “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш , дасгалжуулагч мэргэжпээр дүүргэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих