Бүхнийг хайрынхаа төлөө /Хайрын захидал/
Сайн байна уу? Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би нэгэн найзынхаа тухай энд өгүүлэх гэсэн юм. Таныг хоёрыг бодож нэгийг ухаарна гэдэгт би итгэж байна. Сурагч байхын л хөөрхөн охин байсан болохоор Анхмааг үе тэнгийн хөвгүүд нь бас эрчүүд ч үргэлж л нүд салгахгүй харах нь элбэг. Тэрээр өндөр нуруутай, цэвэрхэн цагаан царайтай, том хар нүдтэй бас дээр нь дэгжин гэгчийн хувцасладаг болохоор Анхмаа цаанаасаа л гэрэлтэж харагдаад үзэсгэлэн төгс ажээ. Түүний хувьд ийм сайхан гоо үзэсгэлэнгээс гадна мөнгөөр дутаадгүй эцэг эх заяажээ. Анхмаа айлын ганц охин, одоо их сургуулийн 3-р курсийн оюутан.
Түүнд олон залуучууд хайраа илчилж байсан ч хэн нь ч түүний сэтгэлийг хөндөж чадахгүй байлаа. Харин түүнийг огтхон ч тоодоггүй нэгэн залуу түүний сэтгэлийг татсан. Үнэндээ яагаад энэ залуу намайг ангийнхан нь охин ч гэж тоохгүй, хааяа гудманд таарахад сайн уу гээд ч асуучихдаггүй юм бол гэж дотроо бодож битүүхэн уурладаг байлаа. Гэтэл нэг л өдөр түүнд сайн болоод байгаагаа мэдэрчээ. Өвлийн улирал.
Лекцийн цаг эхлэх гээд оюутнууд цугларлаа. Гэтэл Чинбаа ирсэнгүй. Хамгийн түрүүнд хамгийн урд суучихдаг нүдний шилтэй идэвхи царайт хайччихваа гэж дотроо үгүйллээ. Гэтэл өнөө л дээгүүр харцаараа орж ирэхийг Анхмаа хараад гүн амьсгал авч яагаад ингэж санаа алдсанаа сая л мэдэрлээ. Анхмаа дургүй залуудаа дурлачихчээ. Гэтэл ангийнхан нь хамгийн хөөрхөн охин би байхад яагаад намайг тоож хардаг ч үгүй бас хамгийн түрүүнд хичээлдээ ирээд хамгийн түрүүд яваад өгчихдөг нь түүнд сонин санагдлаа.
Хайртай хүнээ сонирхож хичээл тарангуут Чинбааг дагаад явлаа. Гэтэл Чимбаа хичээлээ тараад шууд номын сан явлаа. Хичээлээ хийгээд дуусахад 19 цаг болж байсан. Дараагаар шууд хороолол явж нэгэн нууцлагдмал шөнийн клубт яваад орчихлоо. Хичээлээс өөр юм мэддэггүй гэж бодож байсан залуу ийм клубруу орно гэдэг түүний хувьд үнэхээр гайхашрал аж. Энэ ийм хүн байж өөрийгөө юу гэж бодоод их зан гаргаад байсан юм бол гэж бодсон ч араас нь дагаад орлоо.
Гэтэл сайн гээд гүйгээд байсан залуу нь дотор байгаа эсэх нь мэдэгдсэнгүй. 10 өнгөрөөд, 11 боллоо.. Гэтэл булчинлаг биетэй, өндөр цагаан залуу баг зүүчихсэн үзүүлбэр үзүүлэхээр гарч ирлээ. Чимбаа мөн байна. Охидууд дуу алдаж, залуус түүний биеийг харцгааж ийм болох юмсан гэсэн шиг харцгаана. Зарим халсан охид түүнийг тэвэрч аваад л … тэгэхэд жаахан харамлах сэтгэл төрсөнөө нуух юун. Ингээд үзүүлбэр дууссанаар түүний ажил дууссан болов уу гэтэл гараад 24 цаг ажилладаг хоолны газарлуу яваад шөнийн 01.00-06.00 цаг хүртэл угаагч хийгээд дараагаар нь гэртээ ирэхэд нь 07.00 цаг болсон байлаа. Одоо бодвол унтаж байгаа байх. Тэгээд орцноосоо 09.00 цагт гарлаа. Харин одоо бол хичээлдээ явж байгаа нь тэр. Анхмаагийн нойр хүрээд байсан ч шөнөжин шоудаад явдаг юм чинь нэг шөнө хайртай хүнээ харах асуудал биш байсан. Түүний амьдралын төлөө ингэж их хөдөлмөрлөж байгааг хараад Чинбааг улам ч ихээр хайрлаж байлаа.
Намайг өдөр болгон мөнгө үрж байдаг болохоор тэр намайг тэгэж ихээр анзаардаггүй байх гэж дотроо бодож байлаа. Ингээд түүн шиг амьдрах, эцэг эхийнхээ мөнгийг хайрлах сэтгэл түүнд төрж одооноос эхлээд амьдралаа өөрчлөхөөр шийдлээ. Хичээлээ сайн хийж, үнэтэй хувцаслахдаа бус биед эвтэйхэн цэвэрхэн л бол ямар ч хувцасыг өмсдөг болсон. Хичээлээсээ хоцрохгүй, сайн сурахын тулд хойшоо биш урагшаа суудаг боллоо. Хажуугаар нь цагийн ажил хийж эхэлсэн. Ангийнхан ёстой л гайхсан даа.
Охидууд Анхмаа одоо юу болсон юм бол гэж бодох боллоо. Хичээл тарангуут дэлгүүр хэсэж, кино үзэж, ууж бүжиглэдэг байсан бүхнээ өөрчилж мөнгө үрэх биш, мөнгө олох ухаанд суралцаж эхэлсэн. Удалгүй Чимбаа түүнийг хардаг боллоо. Хааяа даа мэндэлдэг болж багш нар ч түүнийг магтдаг болсон. Эцэг эх нь л харин баярлах гайхах хоёр нь зэрэгцээд байлаа, мөнгө нэхэхгүй байгаад санаа зовсон хэдий ч зав л гарвал хичээлээ хийдэг болсон нь авууштай санагдаж эхэлсэн. Нэг л мэдэхэд тэр хоёр бие биендээ хайртай болцгоосон.
Одоо төгсөх гэж байгаа. “Хүн сургууль төгссөний маргааш хаашаа явахаа мэдэж байх ёстой” гэж нэг сайхан үг бий. Тэр хоёрын хувьд амьдрал нь тодорхой, зам нь гэрэлтэй байгаа. Ихэвчлэн оюутнууд төгсөхдөө эцэг эхээсээ нэлээн их мөнгийг авч баяраа тэмдэглэдэг бол Чинбаа Анхмаа хоёр ямар ч мөнгийг авсангүй бүгдийг өөрсдийн хөдөлмөрөөр олж авсан мөнгөөрөө болгож байлаа. Чинбаа мэргэжлээрээ ажиллах урилга авч Анхмаа сургуульдаа багшлахаар боллоо. Би Анхмааг ингэж өөрчлөгдсөнд анхандаа итгэдэггүй байсан ч сүүлдээ биширдэг болсон. Жинхэнэ хайр хүнийг өөрчилж чаддагийг тэр хоёр харуулж чадсан юм даа.
URL: