Сомалийн далайн дээрэмд цохилт өгөх хугацааг нэг жилээр сунгав
НҮБ-ын аюулгүйн зөвлөл 18-ны өдөр 2125 тоот тогтоол баталж, олон орны болон бүс нутгийн байгууллагууд Сомалийн тэнгисийн эрэгт далайн дээрэм болон далай дээрх зэвсэгт хүчний булаан дээрэмдэх ажиллагаанд Сомалийн шилжилтийн Засгийн газартай хамтран цохилт өгөх эрхийн хугацааг энэ өдрөөс эхлэн 12 сар сунгахаар шийдсэн байна.
Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жие-И аюулгүйн зөвлөлийн даргийн хувиар хурлыг даргаллаа.
Хурлын дараа тэрээр хэвлэлийнхэнд хэлэхдээ, Сомалийн далайн дээрэмд цохилт өгөх асуудлаар олон улсын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятад улс дэмжинэ. Хятад улс аяллыг хамгаалах 15 баг томилсон бөгөөд дотоод гадаадын 5200 гаруй хөлөг онгоцыг хамгаалснаар далайн аяллын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хойшид Хятад улс дээрх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэжээ.
\Навч орчуулав\ china radio
URL: