Хүмүүсийн хүч: Монгол Улс сүрьеэтэй тэмцэж байна

bb4d4aa7dde331686d6d38d5c21f3465_LВАНКУВЕР. Чингис хаан бол Монголын үндэсний баатар. XII-XIII зууны алдарт удирдагч тэрбээр цэргийн бөгөөд улс төрийн гарамгай чадвараа ашиглан түүхэнд хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгийг байгуулсан билээ. Чингис хаан эзэнт гүрнийг байгуулж байсан бол харин одоо өөр нэг эзлэн түрэмгийлэгч хүнээс хүнд чимээгүй тархаж байна.

Энэ эзлэн түрэмгийлэгч  бол газар авч буй сүрьеэ өвчнийг үүсгэгч микобактер юм. Сүрьеэ эрт цагаас XXI зуунд хүртэл халдварласаар байна.
Дэлхийн хүн амын гуравны нэг сүрьеэгийн микобактертай гэж оношлогджээ.
Сүрьеэ одоо хэр нь дэлхийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байгаа ч Австрали мэтийн хөгжингүй орнуудад энэ өвчний халдвар авсан хүн бараг байхгүй. Энэ өвчин дэлхийн эмзэг бүлгийнхэнд харьцангуй ихээр нөлөөлж байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар авсан хүмүүс маш олон байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын саяхан гаргасан “Дэлхийн сүрьеэгийн тайлан”-д дурдсанаар, 2011 онд сүрьеэгийн халдвар авсан 8,7 сая тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд өдөрт 4000 орчим хүн энэ өвчний улмаас нас бардаг ажээ.
Энэ нь эдгэрдэх, эмчлэгдэх боломжтой өвчин боловч эдгээр статитик мэдээлэл эмзэглүүлж байна.
Энэ жил би “Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоо”-той (МСТНХ) хамтран ажиллаж байна. 1993 онд байгуулагдсан МСТНХ нь сүрьеэгийн тархалтыг хянахаар ажиллаж буй эрүүл мэндийн нийгэмлэгийн ажилчидтай, тус улсын “дотоод”-ын байгууллагуудын нэг юм. Энэ байгууллагын улс даяар тархсан сайн дурын 300 ажилтан сүрьеэгийн эм тариаг өвчтнүүдэд, ялангуяа тогтмол эмнэлэг ороод байх боломжгүй өвчтнүүдэд хуваарилан өгдөг билээ.
МСТНХ-ны сайн дурын ажилчид сард 400 орчим өвчтөнд сүрьеэгийн эм тариа өгдөг бөгөөд хотын захын дүүрэгт амьдардаг өвчтнүүдэд очиж үйлчилж байна.
Сайн дурын ажилчид сүрьеэгийн талаарх үндсэн ойлголт авах сургалтанд хамрагдаж, өвчний талаарх гол мэдээллийг авч чадсан юм. Тэдэнд сар бүр бага хэмжээний буюу 30 орчим австрали доллартой тэнцэх цалин олгодог билээ.
ЗХУ тарснаар зах зээлийн эдийн засагт шилжиж, амжиргаагаа дээшлүүлэхийн тулд нийслэл хот Улаанбаатар руугаа хүмүүс хошуурсан зэрэг олон хүчин зүйлтэй энэ өвчний тархалт холбоотой.
Мөн сүүлийн жилүүдэд зуд зурхан тасраагүйн улмаас уламжлалт малчны амьдралын хэв маягаар хөдөөгийн ард иргэд цаашид олон жил амьдрах аргагүй болсонтой ч энэ өвчний тархалт холбоотой билээ.
Ингэснээр нийгмийн олон асуудалтай, сүрьеэгийн түвшин өндөр хотын “гэр хороолол”-ыг улам тэлжээ. Түүнчлэн -40 хэмээс бараг доош буудаггүй, хүйтэн өвлийн агаарын температур нь сүрьегийн вирус дамжих үндсэн нөхцлийг бүрдүүлдэг гэхэд болно.
Мэдлэг мэдээлэл дутмаг болон ташаа ойлголт нь эмчилгээгээ гүйцээхийг хичээж буй хүмүүст саад болдог байж болзошгүй.
2012 онд тус улс даяар явуулсан судалгаанд оролцогчдын дийлэнх нь сүрьеэг эдгэрэх боломжтой (84 хувь) , амьсгалын замаар халдварладаг  (74 хувь) гэдгийг мэддэг гэжээ.
Харин сүрьеэгийн эмчилгээний 49 хувь үнэгүй хийгддэг, архаг ханиад, шөнө хөлрөх, шалтгаангүйгээр жин хасах, харшил, эсвэл ядаргаа зэрэг шинж тэмдэг илэрснээс сүрьеэгийн 43 хувь үүдэлтэй болохыг тэдний олонх нь мэдэхгүй байлаа.
Олон нийтийг сүрьеэгийн талаар мэдлэгтэй болгосноор энэ өвчний халдвар авсан хүмүүсийг илрүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэх болно гэж Австралийн эрүүл мэндийн сайн дурын ажилтан Камерон Райт бичсэн байна.

Г.Доржханд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих