“Red Faction” залуусыг байлдан дагуулж эхэлжээ

АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч “THQ”-ын “Geo-Mod 2.0 engine” график дүрслэл ашиглан нэгэн гайхалтай уран зөгнөлт бүтээлээ танилцууллаа.

Тус компани 2009 оноос энэ төрлийн тоглоом үйлдвэрлэж эхэлсэн аж. Харин энэ удаагийн тоглоомыг “Action”, “Shooter” ангилалд оруулан тоглоом сонирхогчдын хүртээл болгожээ.

“Улаан бүлгэм” буюу цуст тэмцлийг харуулсан “Red Faction”-ын агуулга нь Марс гариг дээрх хүн төрөлхтний аж үйлдвэрлэл дээд цэгтээ тулсан ирээдүйн амьдрал дунд өрнөнө. Гэсэн ч Марс гаригт “Earth Defence Force” буюу дэлхийн хамгаалалтын хүчнийхэн ноёрхлоо тогтоож, хүн төрөлхтнийг боолчлон хорих үед Алес Мэйсн гэх залуу тэдний эсрэг тэмцсэнээр үйл явдал эхэлдэг.

Уг тоглоом 109 минутын даалгавар гүйцэтгэх ерөнхий хугацаатай бөгөөд ялалт авах бүрт цол нэмж, зэвсгийн хөгжил сайжирдаг байна.

http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих