МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын 292,000 төгрөгийн бизнес буюу “Тэргүүний залуу” алтан медаль

92cd3bcd3319a204bigУИХ-д нэр дэвшинэ гэж хамгийн түрүүн зарлан шоудаж байгаад МЗХ-ны ерөнхийлөгч гэх зөөлөн суудалд заларсан А.Мөнхбатын паян дуусахгүй нь ээ.

“Паркаа аварья” гэж баахан шоудаж телевизийн ярилцлагаар хэлэх үггүй болтлоо мад тавиулаад шүүхдэнэ барина гэж сүржигнэж байгаад сураг тасарсан тэрбээр саяхнаас бас нэгэн супер санаа сэдэж ажил хэрэг болгохоор манаргаж байгаа сурагтай.

Энэ талаар цахим сүлжээнд хэлтэй амтай бүхэн шаагиж байна шүү таминь ээ.
Учир юу вэ гэвэл мань эр шинэ жилийн баярыг угтаж Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль гэх нэр хүндтэй шагналаа 292,000 төгрөгийн үнэ хүргэж байгууллагуудад шахах компанит ажил өрнүүлсэн нь скандал болов бололтой.

Уг нь ч муугүй сэтгэж шагналыг бизнес болгож овоо хэдэн төгрөг олох нь ч тодорхой болжээ. Гэхдээ олон түмэн энэ үйл ажиллагаанд нь таагүй хандаж шүүмжээр булж байна.
Энэ талаар нь Залуучуудын холбооноос лавлахад 292,000 төгрөг бол зөвхөн медалийн үнэ биш шилдэг залуусын шинэ жилийн такс, номонд мөнхрөх боломж гэх мэт багцын үйлчилгээ гэж хөөрхөн тайлбарлаж байх юм. Ямартай ч хэн хүссэн нь л 292,000 төгрөгтэй л бол залуучуудын холбооны шилдэг залуу шинэ жилд орж шилдэг залуу медаль хүртэж бүүр номонд мөнхрөх ховор завшааныг эдлэх бололтой дог.

Таталсан: Бичээчхүү

Эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих