Эхнэр нөхрийн үндсэн үүрэг
Эхнэр, нөхрийн уламжлалт ба үндсэн үүргүүд:
1. Уламжлалт үүрэг:
Эхнэр:
а.Үр хүүхдээ хүмүүжүүлэх,
б. Гэр орноо цэвэрлэх,
в.Эр нөхрийнхөө үгэнд орох,
г. Нөхөртөө үнэнч байх
Нөхөр :
а. Эхнэртээ үнэнч байх,
б. Гэр орноо тэжээх
в. Гэр орноо хамгаалах
г. Үндсэн шийдвэрүүдийг бие даан гаргах,
д. Салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмж төлөх,
2. Нөхөрсөг үүрэг:
Эхнэр:
а. Өөрийн гоо сайханд анхаарал тавих,
б. Нөхрийнхөө ажил төрөлд анхаарал тавих,
в. Өөрийн дур тачаалаа нөхрийнхөө хүсэл тэмүүлэлд зохицуулах,
Нөхөр :
а.Эхнэрээ хайрлаж халамжлах,
б.Чөлөөт цагаа эхнэртээ зориулах,
в.Эхнэрээ мөнгөний гачигдалд оруулахгүй байх. Эдгээр үүргүүдийн аль нэг нь зөрчигдвөл гэр бүлд хэрүүл маргаан гардаг.
Гэрлэлтийн хэлбэрүүд
Тооцоо харсан гэрлэмт;
Эрэгтэй эмэгтэй хоёрын хэн нэг нь хайргүй хүнтэйгээ ашиг хонжоо, тооцоо харж гэрлэхийг хэлнэ.
Түшиг шулгуур хайсан гэрлэлт:
Хоёр биедээ хайргүй, гэхдээ үзэл бодол, хүсэл тэмүүлэл, ашиг сонирхлоороо ижил хүмүүс хүчээ нэгтгэн хөдөлмөрлөхийн тулд гэрлэхийг хэлнэ.
Романтик гэрлэлт:
Гол төлөв залуу хосууд царай зүс, бие хаа, гоо үзэсгэлэнг сэтгэлийн сайхнаас илүү үзэж хурьцлын амтанд мансуурсан гэрлэлтийг хэлнэ.
Нөхөрсөг гэрлэлт;
Хоёр биедээ хайргүй, гэхдээ бие биеэ сайн мэддэг хоёр хуучин найзууд учраас ойлголцож гэрлэхийг хэлнэ.
Дурлалын гэрлэлт:
Хоёр биедээ жинхэнэ хайртай хосууд жаргал зовлонгоо хамтдаа хуваалцахын тулд гэрлэхийг хэлнэ.
URL: