Ус буцалгагчныхаа дотрыг хэрхэн цэвэрлэх вэ?
Ус буцалгагч айл болгонд байдаг. Зөвхөн цэвэр ус хэрэглэдэг айлын ус буцалгагчийн дотор тал нь үргэлж шинээрээ гялалзаж байдаг. Харин крантны, худгийн ус буцалгадаг айлын ус буцалгагчны дотор талд нь усанд ууссан байсан давснуудын үлдэгдэл цугларсаар зузаан өнгөр тогтдог. Үүнийг амархан арилгаж болно. Дээр үед хэрэглэдэг байсан аргаасаа хуваалцъя:
Ус буцалгагчиндаа өнгөр тогтсон түвшинг нь бүрэхээр ус хийгээд ахиухан уксус болон хэдэн халбага давс хийнэ. Ус буцалгагчаа залгаж буцалгана. 15 минут орчим буцалгаад хөртөл нь орхино. Одоо өнөөх наалдсан байсан өнгөр унасан байх ёстой, асгаад хар. Өнгөр үлдсэн байвал сойзоор үрэхэд амархан цэвэрлэгдэнэ. Өнгөр үлдээд байвал та уксус давсаа багадуулсан байна гэсэн үг. Дахиад эхнээс нь хий!
За одоо ус буцалгагчны тань дотор шинэ юм шиг гялалзаж байвал усаар сайтар зайлаад үүнээс хойш дандаа цэвэр ус буцалгаж ууж байвал дахин өнгөр тогтохгүй.
URL: