Топ топоороо л үлддэг юм байна

new photo

Монголын загварын ертөнцөд мөнхийн залуу, халуухнаараа мөнхөрсөн бүсгүйчүүд цөөхөн. Тэдний нэг болох ууган топ Болормаа хатагтай олон жил загварын тайзны ард залгамж халаагаа бэлтгэж байсан бол энэ удаад Дархан минжийн нэхий дээлний загварын шоунд өөрөө тайзан дээр гарчээ.

Хэдийгээр нас хэвийж яваа гэгддэг ч гоо үзэсгэлэн, гоолиг биеэ урьдных шигээ сайхан хэвээр хадгалж чадсан нь бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж, эрчүүдийн шүлсийг асгаруулаад ажмжээ. Ямар сайндаа Дархан минжийг загварын шоунд урилгаар ирсэн зочид, “Топ топоороо л үлддэг юм байна” гэж өвөр зуураа шивэр авир хийж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих