Ажлаасаа халагдах Анчэлоттид асуудал биш

Чэлси клубийн менежер Карло Анчэлотти улирал дуусах гэж буйтай холбогдуулан нэгэн сонирхолтой мэдэгдлийг хийлээ.

Хэрвээ тэрээр өөрийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч ажлаасаа халагдвал ямар нэгэн асуудалгүй дараагийн дасгалжуулах багаа хайна гэдгээ мэдэгдлээ.

Анчэлоттигийн хувьд хэдий өнгөрсөн улирал давхар цохилт хийж багтаа хоёр цомыг авчирсан ч энэ жилийн үзүүлсэн аваргуудын лигийн тоглолт болон бусад тэмцээнүүдээс нь үндэслэн түүнийг халах магадлал өндөр байгаа юм.

Ингэхээр ирэх ням гарагт өөрийн талбайдаа Ньюкастлтай хийх тоглолтондоо Анчэлотти багаа хамгийн сүүлийн удаа ч дасгалжуулж байж болох бөгөөд энэ тухай тэрээр, “Миний сүүлийн тоглолт мөн эсэхийг би бодохыг хүсэхгүй байна. Би талбай дээр хамгийн сайн багаа гаргаж хожин дэмжигчиддээ баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

Үзэгчид бидэнд маш гайхалтай дэмжлэгийг үзүүлсэн. Гэхдээ тэдэнд тийм ч амар улирал байгаагүй нь ойлгомжтой. Энэ удаагийн тоглолт сүүлийнх байх эсэх нь хамаагүй, бид улирлын төгсгөлд юу болохыг л харж хүлээх хэрэгтэй” гээд, цааш үргэлжлүүлэн: “Миний ирээдүй хаашаа эргэхийг би мэдэхгүй байна. Үүнд би тийм их санаа зовохгүй байна. Харин ч тайван, амгалан байна. Гэхдээ би энд үлдэнэ гэж найдаж байгаа. Олон ч удаа үүнийгээ хэлсэн. Хэрвээ ямар нэгэн зүйл өөрөөр эргэвэл би өөр нэгэн шийдлийг олох болно” хэмээн ярьжээ.

“CSPORTS TEAM”


URL:

Сэтгэгдэл бичих