Чингис хотод мэндэлсэн анхны хүү хоёр өрөө байртай боллоо

watermark.phpХэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис хот нэршилтэй болгоод байгаа билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Өндөрхааныг Чингис хот болгон өөрчилснөөс хойш төрсөн анхны хүүхдэд 2 өрөө байр бэлэглэхээр болсон байна.

 

Чингис хотын Бэрх тосгоны иргэн 37 настай Гомбын Батжаргал 4500 гр хүү төрүүлсэн аж.

Энэхүү Чингис хотын анхны уугуул иргэнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шинэ хотын ууган иргэн гэдэг утгаар бэлэгшээн 2 өрөө шинэ байр бэлэглэхээр болсон төдийгүй арилжааны банкууд хүүд хадгаламж нээж өгчээ.

Хүүгийн аав Г.Отгонбат Бэрх тосгоны ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтан хийдэг бөгөөд хоёр охинтой байжээ.

 

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих