Пол Маккартни Хакүхотой уулзах гэсэн боловч чадсангүй

Японд тоглолтоо хийж байгаа домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни их ажлынхаа хажуугаар зав гаргаж, эхнэрийнхээ хамтаар сүмогийн тэмцээн болж буй Фүкүокагийн “Кокusai Centre”-т зочилжээ. Тэрбээр мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн тав дахь өдрийн барилдааныг үзэж сонирхохдоо Хакүхо М.Даваажаргалын барилдааны үеэр сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй.
Гэвч тэрбээр их аварга Хакүхог маэгаширагийн 2 дахь бөх Тоёоношимаг ялж, тав дахь даваагаа авсны дараа уулзаж баяр хүргэх гэсэн боловч холбооны удирдлагууд хориглосон байна. Алдарт дуучин ийнхүү их аваргатай уулзаж чадаагүй боловч одоогоос 20 жилийн өмнө буюу 1993 оны мөн энэ сард Кюүшюү башёг үзэж байсан талаараа Японы сэтгүүлчдэд найрсгаар хуучилжээ.

 


Б.Хадбаатар


URL:

Сэтгэгдэл бичих