Газрын алба, уул уурхайн салбар авлигаараа тэргүүлжээ

527-13848245544b301c427e234e94original“Трансперенси интернешнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар Монгол Улс авлигын индексээр 2009, 2010, 2011 онуудад 120 дугаар байранд бичигдсэн.
Харин өнгөргөгч онд урагшилж 94 дүгээрт бичигдсэн ч олон улсын болон дотоодын иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгаагаар авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны үр дүн тодорхой бус, авлига буураагүй үзүүлэлт гарсаар байна.
Тодруулбал, төрийн албаны авлигад өртдөг байгууллагуудын судалгааг 2006 оноос хойш тогтмол хийж ирсэн. Уг судалгаагаар хамгийн их авлигад өртсөн байгууллагыг газрын алба тэргүүлсэн бол уул уурхайн салбар удаалжээ.
Мөн шүүх, цагдаа, худалдан авалтын байгууллага, мэргэжлийн хяналт, улс төрийн нам, гаалийн байгууллагууд тус тус жагссан байна. Тиймээс 2012 оны нэгтгэсэн дүнгээр нийт төрийн байгууллагын шударга байдлын дундаж үнэлгээ тааруухан буюу 46 хувьтай гарчээ.
С.Дулам
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих