Явуулын станцаар ДОХ-ын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

doh_mongol-middleДүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, X хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт энэ сарын 19-ний өдөр тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин Баянгол дүүргийн 22, 23 дугаар хороонд энэ сарын 26, 27-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 21-ний өдөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Нова” өрхийн эмнэлэг, 11 дүгээр хорооны Хонхорын өрхийн эмнэлгүүдэд энэ сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд ажиллахаар болсон байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22, 23 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд энэ сарын сарын18-аас буюу өчигдрөөс эхлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл явуулын үйлчилгээ үзүүлэх бол Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-наас 22-ны өдөр ХДХВ-ийн халдвар илрүүлэх үйлчилгээг үзүүлэх аж.

Дээрх өдрүүдэд өглөөний 10.00 – 16.00 цагийн хооронд ирсэн хүн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна бичиг баримт шаардахгүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих