Мах мариатай байх чинь аминд тустай юм байна

Хүн бүр л турах гэж хошуурах болж. Гэхдээ мах мариатай, хэт тарганаасаа болж амь аврагдсан үнэмшмээргүй 7 тохиолдол энэ байна.

1.    Хутганы 38 шарх аваад амьд гарсан нь.

44 настай Денни Росс хутганы шархтайгаар эмнэлэгт очиж 70 оёдол тавиулсан ч амьд гарсан нэгэн. Түүний гэрт 33 настай Дэвид Жонсон гэгч дайран орж ирээд мөнгө дээрэмдэх гэж телевиз үзэж байсан Россыг дайрч эхлээд тэлээгээр боомилох гээд, дараа нь гал тогооны хутгаар 38 удаа хутгалсан байна. Ганцхан тэрээр хэт тарган байснаас болоод хутга дотор эрхтнүүдэд нь аюул учруулаагүй байсан гэнэ.

2.    Хорт халдвар авсан ч амьд гарчээ

39 настай Рассел Кимблад мэс засал хийх үеэр түүний арьсан доорхи өөхлөг хэсэгт нь аймшигт халдвар тархаж эхэлсэн нь мэдэгджээ. Ингээд 9 хоногийн хугацаанд мань эрд 20 удаа мэс засал хийж 6,4 кг өөхлөг хэсгийг тайрч авсан байна. Халдвар өөхлөг хэсгээс нь  цааш давж амжаагүй байсан хэрэг. Долоон 7 хоног эмнэлэгт хэвтээд гарахдаа тэр 32 кг жин хасаад гарсан байна.

3.    Тагтан дээрээс унахдаа гэдсээрээ унааад гэмтсэнгүй

Германы Байройт хотын иргэн Герхард Штайнер зургаан метрийн өндөр тагтнаас унахдаа шууд л хатуу хучилттай зам дээр унасан байна. Азаар тэр хэт өөхлөг гэдсээрээ унаснаас тэр нь машины аюулгүйн дэрний үүрэг гүйцэтгэж доргилтыг зөөллөснөөс ямар ч гэмтэл аваагүй байжээ.

4.    Том гэдэснийхээ ачаар амьд гарсан жолооч

Чилийн Сантьяаго хотын 33 настай жолооч Алегриа Бернардог замд явж байхад автобусанд  нь зэвсэглэсэн эрэгтэй орж ирэн зорчигчдыг нь дээрэмдэж эхэлж.  Алегриа машинаа зогсоон дээрэмчнээс бууг нь булааж авах гэжээ. Харин нөгөөх нь хоёр удаа буудсан байна. Эхний сум салхины шил оносон бол хоёр дахь сум жолоочийн гэдсэнд тусчээ. Алегриа хэдий шархадсан ч дээрэмчнийг барьж цагдаагийнхан иртэл саатуулж, гэдэснийхээ өөхөн хэсэгт орсон сумыг авхуулахаар эмлэнэг рүү явсан байна.

5.    Нүхэнд унаад зүгээр гарсан эмэгтэй

Нью-Йорк хотын 180 кг жинтэй Уланда Уильямс борооноос хоргодох гэж зоогийн газрын нөмөрт ортол засвар хийж байсан газрын хоёр метр хэртэй нүхэнд унаж орхиж. Гэхдээ тэр гараа л хугалснаас өөрөөр нэг их гэмтэлгүй үлджээ. Харин түүнийг гаргаж авах гэж гал сөнөөгчид өргөгч кран л ашигласан гэнэ.

6.    Цаазын ялаас жин нь аварчээ

200 кг жинтэй хоригдол Рональд Постын жин нэмээд байгаа нь холбооны шүүхийн асуудал болж. Шүүх хурал дээр Пост өөрийнх нь энэ жингээс болоод түүнийг зохиомлоор үхүүлэхэд халдварлуулах тариа хийх газар олох гэж эмч нар тэвдэх байх даа гэж хэлжээ. Ингээд түүний цаазын ялыг нь өөрчилж хорьсон ч долоон сарын дараа тэрээр шоронгийн эмнэлэгт өөрийнхөө үхлээр нас баржээ.

7.    Сумны найман шарх аваад амьд үлдэв

Фитчбергийн иргэн 200 кг жинтэй 24 настай Лоуренс Беллийг  эргүүлийн цагдаа найман удаа буудаж шархдуулсан ч нэг ч сум үхлийн шарх болсонгүй, цагдаагийнхан түүнийг эмнэлэгт хүргэхэд тэрээр ухаан оржээ. Мэс заслын эмч Николас Нассар түүнийг жин ихтэй байсныхаа хүчинд амь гарч гээд түүний хэт их өөх нь шуудайтай элс шиг л сумыг дотор эрхтэнд нь хүргээгүй халхалсан байна хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих