Гар хангалгын талаарх асуулт хариулт 18+
Ангаахын хэллэгээр, гар хангалга хийх нь өөртөө бэлгийн таашаал өгөх, дур тавих хэвийн бөгөөд эрүүл арга юм. Хамгийн багадаа хөвгүүд болон эрчүүдийн 80 хувь нь ихэндээ дур тавьтлаа гар хангалга хийдэг байна. Гар хангалга хийх үед юу болдог талаар эндүү ташаа ойлголт, үнэн худал зүйлүүд маш олон байдгийг та мэднэ. Ялангуяа чамд энэ сэдвээр эцэг эх эсвэл насанд хүрсэн хэн нэгэнтэй ярилцахад тохиромжгүй санагдаж байгаа бол энэ нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг. Чамд бодит баримт болон худал зүйлсийн хоорондох ялгааг хэлж, мөн гар хангалгын тухай асуулт бүрт чинь хариу өгөхийн тулд байнга тохиолддог асуултуудын жагсаалт гаргасан юм.
Хэрэв гар хангалга их хийгээд байвал эр бэлгийн эс дуусдаг гэж сонссон юмаа. Энэ үнэн үү?
Үгүй ээ. Энэ худал зүйл гэвч хүмүүс санаж чадахынхаа хэрээр гар хангалгын талаар жигшмээр олон зүйлсийг ярьцгаадаг. Эр хүний төмсөг хэрэгцээтэй үед, эр бэлгийн эсийг олноор нь ялгаруулдаг бөгөөд гар хангалга хийснээс болж дуусахгүй ээ. Бүх л насны хүмүүс гар хангалга хийдэг яагаад гэвэл энэ нь тэдэнд сайхан мэдрэмж төрүүлж, таашаал өгдөг, гэхдээ л тэд энэ талаар нэг их яриад байдаггүй.
Хэрэв чи гар хангалга хийвэл, энэ нь ижил хүйстэн гэсэн үг үү?
Үгүй ээ. Энэ нь ижил хүйстэн байхтай ямар ч холбоогүй зүйл.
Гар хангалга хийх үеэр халдвар авч болох уу?
Үгүй ээ. Чи шодой орчмынхоо арьсыг хүчтэй үрж цочироогоогүй бол (хэрэв та эрэгтэй хүн бол) гар хангалгын үеэр халдвар авахгүй. Таны гар хөл дээрх шарх болон шодой дээрх шалбархай зэрэг нь арьсны халдвар үүсгэж болно, гэхдээ энэ нь үнэмшил багатай юм. Хэрэв та шээсний сүв шодойн орой хэсгийн үүдэвч рүү ямар нэгэн зүйл оруулбал халдвар авч болно.
Би 15 настай, гар хангалга хийхгүйгээр 2 өдөр ч байж чадахгүй юм. Гар хангалга хийх хүслийг зогсоох ямар нэг арга байна уу?
Чиний насан дээр бэлгийн дур хүсэл маш хүчтэй байдаг ба гар хангалга хийх хүсэл бол үнэнээ хэвийн зүйл юм. Гар хангалга бол гэм хоргүй зүйл гэхдээ хэрвээ чи үүнийг зогсоохыг хүсвэл, эрчимтэй биеийн тамирын дасгал хийж бэлгийн дур хүслийнхээ багахан хэсгийг ч гэсэн гадагшлуулж болох юм.
Намайг гар хангалга хийх бүрд юу ч гарахгүй мөртлөө тунгалаг шингэн гардаг. Энэ хэвийн зүйл үү?
Хэрэв чи бэлгийн бойжилтын эхэн үед байгаа бол чиний асуултанд тиймээ энэ бол хэвийн зүйл гэж хариулъя. Чиний үрийн шингэн чамайг өсөх тусам улам өтгөн, илүү цэхэрдүү өнгөтэй болох ба энэ нь чамайг эр бэлгийн эс боловсруулах чадвартай болсныг харуулж байгаа хэрэг. Хэрэв чи бэлгийн бойжилтийн хувьд, нас бие гүйцээд удаж байгаа бол шингэн чинь яагаад тунгалаг байгааг эмчид үзүүлэх шаардлагатай.
Миний төмсөг орчмын арьс харлаад байна. Энэ нь гар хангалга хийснээс болж байна уу?
Үгүй. Тийм биш. Төмсгийг хучиж байгаа арьс буюу хуухнаг нь чиний бие тестостерон /эр бэлгийн даавар / их ялгаруулах тусам харлана. Шодойн хувьд мөн адил байдаг. Энэ нь зүгээр л чиний бие бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгаагийн шинж тэмдэг юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайн байнй уу би гар хангалаг хийдэг болоод удаж байна. Би ойрийн жилүүдэд маш хурдан дур тавидаг болоод байна. энэ зүйлээс болж миний цаашдийн амьдралд ямар нэгэн зүйл тохиолдох вий гэхээс айх юм. Энэ талаар зөвлөгөө өгөөч.
Yugaar toslovol deer ve
Bi 12 nastai gar hangalaga hiiheer eroosoo tavihgui zugeer l taashaal avaad baih yum yaah ve
Гар хангалга хийх нь маш муу яагаад бэ гэвэл боов далий , дутуу ургах гэх олон асуудал байна .
Гар хангалга хийхээр биеийн өсөлт зогсох уу
gar hangalag ni osoltond nolooloh uu?
Энэ нь өсөлтөнд сөрөг нөлөө байгаа юу
Би 12-той би охин хальсаа цоолчих вий гээд гар хангалга хийж чаддаггүй. Охин хальсаа цоолох нь өсөлтөнд нөлөөлөх үү
Би 10 настайдаа ижил хүйстэн болмоор санагддаг байсан