УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ

Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа хэргvvдийн талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Энэ оны өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Шиньжин хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас арван сая юань буюу 2.3 тэрбум төгрөг орчмын үнэ бүхий сувдан эдлэлийг Монгол Улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн өөрийн орон байрандаа хадгалж байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.
Нийтдээ 6480 граммын хэмжээтэй 30089 ширхэг сувд 27 ширхэг байгалийн эрдсийн чулууг хураан авсан аж. Холбогдох хүмүүс нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-р зvйлээр бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр мөрдөн байцаагчийн ажиллагаа явагдаж байна.
Мөрдөн байцаалтын явцад Монгол Улсын иргэн Э.Мөнхбат нь 2012 оны зургадугаар сарын 12-ны өдөр Тайван улсын Токио хотын үнэт эдлэл дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан тогтоогдсон. Мөн иргэн Д 2012 оны тав, зургадугаар сард Гонконг улсад зохиогдсон үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийт 19 ширхэг хэлхээ, 1396 грам шүр хулгайлж Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Энэ хэрэг эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.
Мансууруулах, сэтгэц нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг 
Энэ оны байдлаар мансууруулах бодистой холбоотой 30 хүн холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг дээр мансуурлын нэгдсэн арга хэмжээг эрүүгийн цагдаагийн газар хамтарч Эрүүл мэндийн сайдын тушаалаар мансууруулах бодис импортлох үйлдвэрлэх ханган нийлэх журмын дагуу нэгдүгээр зэргийн шаардлага стандартыг хангасан эмийн сан болно гэсэн шаардлага хэрхэн хэрэгжиж байгаа талаараа шалгалтыг явуулжээ.
“Монос”, “Эм импикс” болон нийслэлийн 186 эмийн сангуудад шалгалт хийсэн. Шалгалтаар 22 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг нь авч ажиллажээ. Мөн хяналт шалгалтаар хар тамхи мансууруулах бодис болон сэтгэц нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар хил нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулсан байна.
Шалгалтын хүрээнд нийслэлийн гаалийн гурван баталгаат бус болон Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт, Сэлэнгэ аймгийн Алтан булгийн хилийн боомтод ажилласан. Энэ явцад Монгол Улсын хилийн боомтуудаар сэтгэц нөлөөлөх эм бэлдмэл болон мансууруулах бодис орж ирсээр байна гэдэг батлагдсан. Уг хэрэгт холбогдож байгаа хүмүүс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Хүн худалдаалах гэмт хэрэг 
Энэ оны аравдугаар сарын байдлаар 16 хүн холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Нийтдээ 15 холбогдогчтой арван хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байв. Энэ хэргийг яллах дүгнэлт үйлдэж нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Энэ хэргийн улмаас 36 эмэгтэй бие болоод сэтгэл санааны дарамтад орж, хохирсон байна.
Д.Отгонжаргал: Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн 
Сvvлийн vед олны анхаарлыг татаад байгаа томоохон хэргvvдтэй холбогдуулж Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалаас зарим зvйлийг тодрууллаа.
-Жаст группын захирал Ш.Батхvvтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажил ямар шатандаа явж байгаа вэ? 
-Жаст группын захирал Ш.Батхvvгийн 2008-2012 онуудад Өмнөд Африкийн Нэгдсэн Вант Улсын “Стандарт” банкнаас авсан зээлийн талаар шалгаж байна. Шалгалтын явцад Орос, Монголын хамтарсан уул уурхайн “Эрдэнэт” vйлдвэрийн удирдах албан тушаалтнуудын гарын vсгийг хуурамчаар vйлдсэн болох нь шинжээч нарын дvгнэлтээр тогтоогдсон.
Өмнөд Африкийн Нэгдсэн Вант Улсын “Стандарт” банкнаас Төрийн өмчит “Эрдэнэт” vйлдвэрийн барьцаа, батлан даалтын гэрээ зэргийг vндэслэн 109 сая ам.долларын зээл авсан. Vvнээс 70 хувь нь “Олон Овоот”-ын уул уурхайн vйл ажиллагаанд зарцуулагдсан гэх мэдvvлгийг мөрдөн байцаалтын явцад өгсөн.
Тус хэргийн хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах зорилгоор “Жаст Ойл” компанийн Улаанбаатар хот болон орон нутагт vйл ажиллагаа явуулж байгаа нийт 48 шатахуун тvгээх станц болон “Мах маркет” компанийн vйлдвэрийг битvvмжлээд байна.
-“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгvй мэдээлэл өгөхгvй юу? 
-“Монгол газар” компанитай гэрээтэй, хамтарч ажилладаг гэх “Зул мөнх”, “Шинэ уянга” гэх мэт дөрвөн компанийг шалгаж байгаа. Мөн эл хэрэгт 18 хvнийг холбогдуулан шалгаж байна.
Vvнд, Ц.Мянганбаяраас гадна Өвөрхангай аймгийн Засаг дарга, нэр бvхий зарим хvмvvсийг эрvvгийн хуулийн 214.2 дугаар зvйл ангиар эрvv vvсгэн шалгаж байна. Ингэж шалгах vндэслэл нь Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжvvт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх vvргээ биелvvлээгvйтэй холбоотой юм.
-Ё.Отгонбаяр гишvvнтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажил дээр тодорхой ахиц гарч байна уу? 
-Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр, тvvний гэргий О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг мөрдөн байцаах ажил vргэлжилж байна. Одоогоор мөрдөн байцаалтын явц хараахан дуусаагvй байгаа.
Хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа О.Эрдэнэсолонгын Голомт, Зоос, Улаанбаатар, Төрийн банкуудад байрших нийт долоон ширхэг дансыг шалгаж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг битvvмжлээд байна. УИХ Ё.Отгонбаяртай холбогдох хэргийг Улсын прокурорын газарт шилжvvлэн мөрдөн байцаалтын vйл явцыг vргэлжлvvлж байна.
-УИХ-ын гишvvн Н.Номтойбаярыг Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсээс яллах дvгнэлт vйлдvvлэхээр Нийслэлийн прокурорын хяналтанд шилжvvлсэн гэх мэдээлэл байгаа. Дээрх мэдээлэл бодитой юу? 
-Г.Нямдорж, Н.Номтойбаяр нарт хоёуланд нь олон нийтийн газар танхайрсан гэсэн vндэслэлээр хэрэг vvсгэн, яллах дvгнэлт vйлдлvvлэхээр прокурорын хяналтад шилжvvлсэн.
-ХААИС-ийн захирлын хэргийг шалгаж дууссан уу? 
-Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад эрvvгийн хэрэг vvсгэн, өнгөрсөн наймдугаар сард тvvнийг баривчилсан.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд захирал асан Б.Бямбаад Эрvvгийн хуулийн 150.3-т зааснаар төсвийн хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх vндэслэлээр яллах дvгнэлт vйлдvvлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжvvлсэн.
Тэрээр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч, ямар ч тендергvй барилга бариулж 771 сая төгрөгийг улсын төсвөөс шилжvvлсэн болох нь тогтоогдсон байна. Тэрээр 20 байрны vнэнд улсын төсвийн хөрөнгөөс шилжvvлж, vvнээсээ 16 байр авсан хэдий ч эрх мэдлээ ашиглан эргэн тойрны цөөн хvмvvст хуваарилсан байна.
-Найзыгаа зургаан удаа буудсан хэрэг ямар шатандаа явагдаж байгаа вэ? 
-Налайх дvvрэгт өнгөрсөн сард нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа vргэлжлэн явагдаж байна.
-“Ричфилд” зочид буудлын эзэн болох БНСУ-ын иргэн Ан Жэ Маныг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар? 
-БНСУ-ын Сөvл хотын шvvх тус улсын иргэн Ан Жэ Ман гэгч нь БНСУ-д хууль бусаар олсон онц их хэмжээний мөнгөөрөө Чингэлтэй дvvргийг зургадугаар хороонд “Ричфилд” нэртэй зургаан давхар зочид буудал бариулж, БНСУ-ын иргэн “Юилсот” ХХК-ийн захирал Lee Jae Gun нарт бэлэглэлийн гэрээгээр шилжvvлэн мөнгө угаах гэмт хэрэг vйлдсэн нь болохыг БНСУ-ын хууль хяналтын байгууллага тогтоож, Ан Жэ Маныг гэм буруутайд тооцож 3.6 жилийн хорих ял, 4.5 сая долларын хөрөнгө хураалгах ялаар шийтгэсэн байна.
Энэ тухайд БНСУ-ын прокурорын газраас өнгөрсөн 2012 оны наймдугаар сард Чингэлтэй дvvргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ричфилд” зочид буудлын vйл ажиллагааг зогсоон, худалдан борлуулж, хууль бусаар олсон орлогыг БНСУ-д шилжvvлэх тухай хvсэлтийг хоёр улс хоорондын эрх зvйн харилцан туслалцах гэрээний дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирvvлсэн байна.
Vvний дагуу манай Улсын Нийслэлийн шvvхийн шийдвэр гvйцэтгэх албанаас шийдвэр гvйцэтгэх ажиллагаа явуулсан. Гэтэл “Юилсот” ХХК-ийн захирал Lee Jae Gun нь уг обьектыг хууль бус орлогоор барьсан гэдгийг мэдсээр байж Монгол Улсын хуулийн этгээд “Нарансаран” ХХК захирал /Н. Баатаргэрэл/ өнгөрсөн 2012 оны долдугаар сарын 10-ны өдөр худалдан борлуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ vйлдэлд Эрvvгийн хуулийн 166.1 дугаар зvйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт сэжигтнээр татан цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Н.Алтанцэцэг 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих