Эзэмшлийн газарт нь хууль бусаар халджээ
-Эмнэлгийнхэн тvргэний машинаар барилга руу дайрчээ-
Хан-Уул дvvргийн эмнэлэг, замын цагдаа хоёр газраа булаацалдаж хэн нь эзэмших тухай маргаан гараад байгаа. Дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн залгаа усан бассейны зориулалтаар 1989 оноос хойш ашиглагдаж байсан хуучин нэг давхар барилга ашиглагдахаа байж улмаар тоногдож 1996-2005 оны хооронд эзэнгvй балгас болон хувирсан байна.
Ингээд Нийслэлийн Өмчийн харилцааны газар эзэнгvйдсэн уг байрыг 2005 онд нийслэлийн өмчдөө буцаан бvртгэн авчээ. Дуудлага худалдаанд хэдэнтээ оруулсан боловч 2004 оны vнэлгээгээр 70 саяар vнэлсэн уг байр зарагдаагvй баримт байна.
Улмаар Хан-Уул дvvргийн Замын цагдаагийн тасаг хvсэлт гаргасны дагуу 15 жилийн хугацаатай өмч эзэмшлийн гэрээ байгуулж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар өмч эзэмших эрх нь дvvргийн Замын цагдаагийн тасаг руу албан ёсоор шилжиж ирсэн байна.
Өдгөө замын цагдаагийнхан хуучин барилгыг “Арш” ХХК-д өгч, тvvнийхээ оронд хоёр давхар шилэн шинэ барилга бариулан vйл ажиллагаагаа явуулж байгаа.
Маргаан дагуулаад буй уг газар нь Замын цагдаагийн тасагт аль 2005 оноос хойш албан ёсны бичиг баримтаар баталгаажиж эзэмшилд нь шилжсэн тухай баримт хангалттай байна. Гэтэл дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн даргаар дvvргийн ИТХ-ын өнгөрсөн сонгуулийн дараа шинээр томилогдож ирсэн Т.Пvрэвчулуун дарга хууль дvрмийг эс харгалзан “Манай газар. Бид ажил хаялт зарлана шvv. Э.Бат-Vvл даргад хэлнэ шvv. Бид нэг фракц” гээд тvрэмгийлээд эхэлжээ.
Ингээд иргэдийн эрvvл мэндийн төлөө ажиллах ёстой эмнэлгийн тvргэний автомашины жолооч нарт аман шийдвэр өгч, цагдаагийн автомашинаас өөр машин орохыг хориглоно гэсэн тэмдэг зөрчvvлэн гурван автомашиныг олон хоногоор Замын цагдаагийн тасгийн зөвшөөрөлтэй газар дээр зогсоох, орсон автомашин нь хамгаалалтанд зогсч байсан хамгаалагчийг мөргөн унагаж гарыг нь гэмтээсэн, ажил хийж байгаа хvмvvс рvv эмнэлгийн ажилчид хvч хэрэглэсэн гэх мэт хууль бус vйлдэл гаргажээ.
Эмнэлэг, цагдаа хоёр хоёулаа төрийн онцгой байгууллагууд. Хэрэлдээд хэн хэл амтай, фракцтай нь ч дийлдэг ч юм биш. Хууль, ном дvрмээрээ аль газрын эзэмшилд байгаа вэ гэдэг нь гол билээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас усан бассейны зориулалтаар ашиглагдаж байсан нэг давхар уг барилгын тухай 2010 онд дvгнэлт гарахдаа “Хvн ажиллаж амьдрах боломжгvй” гэсэн дvгнэлт бий. Арга ч vгvй биз. Улсын өмчит уг байр 90-ээд оноос хойш арав гаруй жил эзэнгvй байсан болохоор тоногдож бvрэн дууссан байсан аж.
Тиймээс Замын цагдаагийн тасаг хуучин байрныхаа хажууд зохих зөвшөөрлийн дагуу шинээр барьж энэ 2013 оны өмнөхөн шинээр ашиглалтад оруулжээ. Цагтаа 70 саяар дуудлага худалдаанд зарлагдаад ч vнэ хvрээгvй байсан газар дээр замынхан тэрбум 200 сая гаруй төгрөгийн өртөгтэй сайхан байр барьчихсан төрийнхөө ажлыг нvvр бардам залгуулж байгаа нь vнэн.
Нийгмийн хэв журмыг сайжруулах ахуй нөхцөл бvрдсэн уг тасгийн байрыг Замын цагдаа, Нийслэлийн өмчтэй гурвалсан гэрээ байгуулсан Италийн хөрөнгө оруулалттай “Арш” ХХК барьсан. “Арш” ХХК төрд тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэй барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж өгөхдөө хажууд нь орон сууц барих тухай гэрээ байгуулсан байна.
Уг орон сууцанд “Арш” ХХК-ийн ажилчид болон замын цагдаагийн газрын ажилтнуудад хөнгөлөлттэй олгогдох орон сууц баригдахаар төлөвлөгдөж барилгын ажил нь өнгөрсөн хавраас эхэлснээс хойш дуулиан тасрахгvй байна. Барилгын газар шорооны ажил эхлэхтэй зэрэгцэн эмнэлгийнхэн бослого зарлажээ.
Эмнэлгийнхэн гэхээсээ илvvтэй ЭМН-ийн дарга Т.Пvрэвчулуун ажилчдаа турхирч барилгын ажилд санаатайгаар саад учруулж байгаа аж. Маргаан дагуулсан газар хэний эзэмшил вэ гэдгийг батлах дараах баримтууд байна. 2005 онд уг газар Нийслэлийн өмчийн харилцааны газраас дvvргийн Замын цагдаагийн тасагт шилжсэн баримт нь бий.
Мөн 2010 оны зургадугаар сарын 7-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай” НИХТ тогтоол, Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаярын гарын vсэгтэй захирамж байна. Уг захирамжид ХУД-ийн Замын цагдаагийн тасаг, “Арш” ХХК-д контор ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар Хан-Уул дvvргийн II хорооны нутаг дэвсгэрт тус дvvргийн эмнэлгийн урд талд байршуулан таван жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрсvгэй гэсэн захирамж байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2005 онд уг газрыг дvvргийн эмнэлгийн эзэмшлээс албан ёсоор хасч өөрийн өмчдөө буцаан бvртгэхдээ замын цагдаад 15 жилийн хугацаатай эзэмших гэрээ хийсэн баримт байна. Тэгвэл эмнэлэгт өөрийн газар гэдгийг батлах ямар баримт байна вэ.
Т.Пvрэвчулуун дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажил хаялт зарлана шvv гэж айлгасан утга бvхий мэдэгдэл гаргаж байгаагаас биш “Энэ эмнэлгийн газар мөн” гэдгийг баталгаажуулах баримтаа гаргаж байгаа юу. Зvй нь эмнэлэг, цагдаа хоёр хэрэв газрын маргаантай байгаа бол шvvхэд хандаж шийдвэрлvvлэх ёстой. Гэтэл эмнэлгийнхэн шvvхэд хандахынхаа оронд хотын дарга Э.Бат-Vvлийг таньдгаараа тvрий барих нь зvйн хэрэг гэж vv.
АН-аас Хан-Уул дvvргийн ИТХ-д хоёронтоо сонгогчдын итгэлийг хvлээж гарсан Т.Пvрэвчулуун төлөөлөгч Нийслэлд АН ялсан болохоор тvрэмгий аашилж, хууль зөрчиж болно гэж эндvvрмээргvйсэн. Т.Пvрэвчулууны ярилцлагад өгvvлснээр “Өмчийн газар”, “Арш” ХХК-тай нийлж манай газрыг дээрэмдсэн” гэжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар бол эмнэлгийн газрын эзэмшилд vv, эсвэл цагдаагийн газрын өмчлөлд vv гэдгийг шийддэг төрийн байгууллага. Т.Пvрэвчулууны яриагаар “2005 оноос хойш цагдаад уг газар шилжсэн нь Өмчийн харилцааны газрын хийсэн дээрэм” болон хувирах нь.
Хэрэв эмнэлгийн газар гээд шийдчихвэл дээрэм бус болох байх нь. Юутай ч маргаан дагуулсан уг газрыг саяхан Мэргэжлийн хяналтын газраас эмнэлгийг хvсэлтээр шалгаад замын цагдаагийн эзэмшил байна гэсэн хариу ирvvлж. Хотын дарга Э.Бат-Vvл даргад очоод “ховлоодохсон” чинь Vvл дарга шууд л “Ажлыг нь зогсооно” гэсэн сайхан хариу өгсөн шvv хэмээн эмнэлгийн хvсэлтээр Т.Пvрэвчулуун дарга бахархангуй ярьжээ.
Аль газрын эзэмшлийнх гэдгийг шийддэг зохих газар нь шийдвэрлэдэг хууль манай улсад vйлчилж баймаарсан. Vнэхээр газрын маргаанаа шvvхээс эцэслэн шийдvvлэх, өмчийн газар, газрын алба хуулийн хvрээнд энэ асуудлыг шийдвэрлэнэ биз ээ.
Ингээд Хан-Уул дvvргийн ЗЦТ-ийн дарга м.Отгонбаярын яриаг хvргэе.
-Дvvргийн Нэгдсэн эмнэлэг танайхыг эзэмшлийнх нь газрыг булаан авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Тийм мэдээлэл гарсан нь vнэн. Гэхдээ манай байгууллага бусдын эзэмшлийн газрыг булаасан юм байхгvй. Өмнө нь шинэ Цагдаагийн тасаг барихад хэн ч, юу ч хэлээгvй. Харин саяхнаас л ийм мэдээллийг Эрvvл мэндийн нэгдлийн дарга гаргаад байгаа.
-Болсон явдлыг дэлгэрvvлэхгvй юу?
-Манай хуучин байр нь 1989 онд дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн Усан бассейн, усан эмчилгээний зориулалтаар ашиглалтад орсон юм билээ. 1996 оныг хvртэл зориулалтын дагуу нь ашиглаж байгаад, тvvнээс хойш 2004 оныг хvртэл ашиглаагvй юм билээ. Харин тухайн vед Тасгийн дарга байсан хvн нь хөөцөлдөж байгаад нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжvvлээд манай тасагт эзэмшvvлэхээр болсон гэсэн.
Гэрээ нь байгаа. Харин 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын энэ байгууллагад vйл ажиллагаа явуулж болохгvй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс манайх “Арш” ХХК болон Өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ хийж Тасгийн эзэмшилд байсан газар шинэ байр бариулахаар болсон. Харин энэ барилга нь 1.2 тэрбум гаруй төгрөг болсон. Манайх тvvний оронд хуучин байсан Тасгийн байр болон газрыг өгсөн юм.
-Газар нь танай тасгийн эзэмшилд байсан юм уу?
-Тийм ээ. 2008 онд газар авсан нийслэлийн Засаг даргын захирамж нь байгаа. Барилга нь л нийслэлийн өмч байсан юм. Тэгэхээр энэ асуудалд Өмчийн харилцааны газар оролцож байгаа юм. Харин vvний дараагаар нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол гаргаад, уг тогтоолын дагуу байшинг нийслэлийн өмчөөс хассан. Vvнтэй холбоотой дvvрэг болон нийслэлийн Засаг дарга, Өмчийн харилцааны газрын даргын захирамж нь байдаг.
-Эрvvл мэндийн нэгдэл барилга барьж байх vед ямар байр суурьтай байсан юм бол?
-Байшин барьж байхад эмнэлгийн зvгээс юу ч хэлээгvй. Шинэ байр ашиглалтад орсны дараагаар гэрээ ёсоор нөгөө газарт “Арш” ХХК байраа барих болтол асуудал дэгдсэн юм. Уг нь бvх л зvйл ёс журмын дагуу болсон. Хуучин байрны vнэлгээг хийлгээд “Арш” ХХК-д Өмчийн харилцааны газраас гэрээний дагуу шийдвэр гаргасан. Тэгээд байшинг нурааж эхлэнгvvт манай байшинг нураачихлаа гээд л бөөн асуудал vvсгээд эхэлсэн.
-Эмнэлгийн удирдлагуудад хандан, тайлбарлаж vзсэн vv?
-Шаардлагатай бvх баримтыг манай зvгээс Эрvvл мэндийн нэгдэлд хvргvvлсэн. Гэтэл энэ чинь хууль бус байна гээд байгаа юм. Тэр vед байсан Засаг дарга нар газрын дээрэмчин гэх мэт зvйл яриад байгаа.
Б.Саруул
Эх сурвалж:
URL: