Дарханд 17 настай охин онгон биеэ дуудлага худалдаанд оруулж 2 сая төгрөгөөр заржээ

Дарханд 17 настай охин онгон биеэ дуудлага худалдаанд оруулж 2 сая төгрөгөөр заржээ
Өнөөдөр Монголд сексийн хувьсгал болж байна уу гэлтэй. Нэг хэсэг биеэ үнэлэгч ихэслээ, ил тод болж байна гэсэн. 2004 оны эхээр дуучин С.Сэрчмаатай үйлийн үргүй адилхан нэг бүсгүй Монголын анхны порно кинонд тоглож, олон хүнийг барьц алдуулж байлаа. Учир нь түүний сексийн хамтрагч нь хятад залуу байсан бөгөөд уг киног үзсэн эрчүүд `Очиж очиж нэг муу хужаатай явалдаад байхдаа яахав дээ. Тэгээд тэрийгээ бас кино хальсанд буулгаад байгаа юм даа` гэж ихэд дургүйлхэж байсан удаатай.
Түүний дараа бас нэг порнорхуу зүйл энд тэндгүй тарж, эцэс сүүлдээ хүчний байгууллагынхны оролцоотойгоор чимээгүй болж байсан. Тэр кинонд манайдаа л гайгүй гэгдсэн, миссын тэмцээнд оролцогч 2-3 бүсгүй дүрээ мөнхөлсөн байсан санагдана. Тэгвэл Монголын хоёр дахь порно кино саяхан мэндэлж, интернэтэд 3 бүлгээр тавигджээ.
Гэтэл өнөөдөр бүр урьд өмнө сонсогдож байгаагүй үйл явдал болж байна. Учир юун гэвэл 17-хон настай монгол охин онгон биеэ дуудлага худалдаанд оруулж зарсан аж. Арван жилийн сурагч тэр охин дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч болно гэж өөртөө зорилго тавиад ийм зоригтой алхам хийхээр шийджээ. `Монголд байхгүй мэргэжлийн биеэ үнэлэгч болно` гэсэн тэрээр үүнийгээ зөвхөн эхлэл гэж тайлбарласан гэнэ. Дуудлагаар үйлчилдэг хүүхнүүдийн нэг гэдгээрээ охинд нөлөөлсөн бололтой. Угийн тэгш бие хаа, царай зүстэй төрсөн охин дүүгээ багагүй тордож, хүүхэнд гар султай томчуудын анхаарлыг татах зорилготой энэ ажиллагааг зохион багуулсан гол хүн нь түүний эгч байсан гэнэ.
Дуудлага худалдаанд орж, онгон биеэ заржээ гэхэд хүмүүс гайхаж магадгүй ч ийм наймаа манайд аль хэдийнэ далдуур дэлгэрчихсэн байсан бололтой. Нэг хамгийн сонирхолтой нь охины онгон биеийг хөндөх дуудлага худалдаанд оролцох бэл бэнчинтэй баян эрчүүд маш амархан олдсон байна. Бас ч үгүй зарим нэгийнх нь санал хүсэлтээр охин сексийн эрдэмд багагүй бэлдэж, өндөр үнээр олдсон нэг шөнийг амттай байхад анхаарна гэж сурталчилжээ. Тэгээд ч амласан ёсоороо дуудлага худалдааны үед эротик маягийн орчин бүрдүүлж, тусгай өмсгөлтэй байсан гэнэ. Уг дуудлага худалаанд оролцсон хүмүүсийн нэрсийг маш их нууцалж байгаа бөгөөд эдгээр баячуудын дунд олны танил болсон хүмүүс, тэр дундаа урлагийнхан ч байсан гэнэ. Зарим нэг мэдээллээр бол Дархан-Уул аймгийн томоохон гэх компаний захирлуудын цуглаан болсон гэх бөгөөд тэдний тал хувь нь гүзээндээ түүртсэн ахимаг насны эрчүүд байжээ.
Хоёр сар гаруй өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Дарханы нэгэн томоохон зочид буудалд болж өнгөрсөн аж. Зугаа цэнгэл хөөсөөр ханачихсан эрчүүдийн хувьд энэ ажиллагаа ихэд сонирхолтой байсны дээр хүүхэнд мөнгө татдаггүй тэд хэн хэнийхээ түрийвчний нимгэн зузаанд хүрч ширүүн өрсөлдсөн гэнэ билээ. Ямартаа ч энэ онцгой үйл явдал дөч эргэм насны эрийн ялалтаар төгсч, тэрбээр 17-хон настай онгон охиныг хоёр сая төгрөгөөр өвөртлөх эрхтэй болжээ.

эх сурвалж: http://news.zaazuur.com/?p=1172


URL:

Сэтгэгдэл бичих