Төв аймаг Приморын хязгаартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Зүүн хойт Азийн орнуудын харилцаатай бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа хамтын ажиллагааны 18 дахь уулзалтын үеэр Төв аймаг ОХУ-ын Приморын хязгаартай 2010 онд анх байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчилжээ.
Хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд юуны өмнө аймаг, мужийн талаарх мэдээллийг тодорхой хэмжээнд харилцан өгч соёл урлагийн өдрүүдийг харилцан зохион байгуулж, сурталчлахаар болжээ. Мөн Приморын хязгаарт жил бүр зохион байгуулагддаг “Тихо-океанский Меридиан” олон улсын кино наадамд Төв аймгийн төлөөлөгчид оролцох, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Алс Дорнодын Холбооны Их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны төвтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмч боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, туршлага судлуулах, хүнд өвчтөний өвчнийг зайнаас оношлуулах, улмаар явуулж эмчлүүлэх зэргээр хамтран ажиллах болсон байна.
Ирэх 2014 онд Төв аймагт болох уулзалтын арга хэмжээнд Приморын хязгаарын Захирагч өөрийн биеэр ирж ороцолх ажээ.
Төв аймаг Д.Сэрээтэр
URL: