Америк иргэдийнхээ мөнгө гуйвуулгын байдлыг хянаж байсныг илчлэв
Орон нутгийн цагаар 11-р сарын 15-нд Америкийн нэр хүнд бүхий “Нью-Йорк таймс сонин” болон “Уолл-Стрит жорнал сонин” мэдээлэхдээ, Америкийн тагнуулын төв газар иргэдийнхээ гадаадад мөнгө гуйвуулж байгаа мэдээллийг нууцаар цуглуулж байсан ба үүнд 1 сая орчим иргэн хамрагдсан юм. Ингээд Америкийн тагнуулын төв газрын энэхүү төсөл ба Америкийн үндэсний аюулгүй байдлын газар иргэдийнхээ утсаар харилцсан мэдээллийг цуглуулж байсан явдалтай хамт бүрэн илчлэгдлээ гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, Америкийн тагнуулын төв газрын санхүүгийн иймэрхүү хяналтын төсөлд Вестерн Юнион гуйвуулгын компаниар дамжин гадаадад мөнгө гуйвуулсан байдал багтжээ, Тагнуулын төв газрын шинжээч их хэмжээний тоо баримт дундаас сэжигтэй заримыг нь сонгон авч, террорист байгууллагатай холбоотой эсэхийг шалгадаг байна. Энэхүү үйлдэл нь Америкийн хэвлэл болон иргэдийн маш их дургүйцлийг хүргэж, засгийн газар “Эх оронч хуулийн төсөл”-ийн халхавч дор нууцаар хянаж тагнаж байгаа ажиллагааны хүрээ хэмжээ хэчнээн их бол гэсэн бодол тэдэнд өөрийн эрхгүй төрөх болжээ.
“Нью-Йорк таймс сонин” тагнуулын албаны хүний үгээс иш татаж тэмдэглэхдээ, Америкийн тагнуулын салбар маш олон адил бус арга хэлбэрээр олон салбарын их хэмжээний тоо баримтыг цуглуулжээ. Үүнээс үзэхэд, хянаж тагнаж байсан өөр бусад илчлэгдээгүй маш олон мэдээлэл байх нь дамжиггүй гэжээ.
URL: