Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилж эхэллээ
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ. Түүнийг улсын үйлдвэрийн бичиг баримт, тамга тэмдэг хуурамчаар үйлдэн, гаднын улсаас их хэмжээний зээл авсан хэргээр ийнхүү саатуулсан.
Тэгвэл тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын гарын үсэг болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг манай улсын шүүх шинжилгээний хүрээлэнгээс албан ёсоор тогтоосон байна.
Үүнтэй холбогдуулан түүний мэдэлд байдаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 45 салбарыг битүүмжилсэн байна. Түүнчлэн “Мах маркет” компанийн үл хөдлөх хөрөнгийг ч мөн битүүмжлээд байгаа аж.
Ийнхүү Ш.Батхүүгийн гэх бүх хөрөнгийг нь битүүмжилснээ УМБГ-ын дэд дарга Д.Отгонжаргал хэлж “Хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хор хохирлыг нь нөхөн төлүүлэх зорилгоор ийнхүү битүүмжилсэн” гэв.
М.Өлзий
Эх сурвалж: Үнэн.мн
URL: