Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт спикерт өгсөн юм.
Түүний хүсэлтийг “ангийн” нөхөд нь энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэнэ.
Тэрээр Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж буйгаа тэмдэглэсэн байдаг.
Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэдэг хуультай.
М.Ган
URL: