Бороо орохоос өмнө хурдан явж үз ОНИГОО
Нэг залуу сүмд ирээд:
- Эцэг минь би нүглээ наминчилмаар байна.
- Хүү минь сэтгэлээ хөнгөл дөө, ярь ярь.
- Долоо хоногийн өмнө би найзынхаа эхнэрт шкаф угсрахад нь тусласан юм. Тэгэхэд гадаа бороо орсон байлаа.
Найзын маань эхнэр ийм борооноор яаж явах вэ, үлд гэлээ. Тэгээд би үлдээд түүнтэй унтчихсан. Хэд хоногийн дараа найзынхаа эхнэрт обой наахад нь тусаллаа.
Бас бороо орж байсан болохоор эхнэр нь намайг бороо намдтал байж бай гэлээ. Тэгээд би бас түүнтэй унтчихсан. Харин өчигдөр найзынхаа гаражид машин засахад нь тусласан юм. Бас бороо орчихлоо.
Найз маань борооноор явж хэрэггүй. Хоёулаа ууя гэхээр нь үлдээд уусан. Тэгээд би бас түүнтэй унтчихаж. Одоо би яах вэ?
- Бороо орохоос өмнө хурдан явж үз.
URL: