Монголын эмэгтэй шинэ ПОП ДИВА төрлөө
“Эх орон минь намайг дуудаарай” дуу гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг байлдан дагуулж ХИТ болж байна
Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын сэтгэлийг огшоож, хамгийн их аялах дуртай, сонсох дуртай дуугаар залуу дуучин У.Намуунаа, Номин талстын Т.Дэлгэрмөрөнгийн хамтран дуулсан “Эх орон минь намайг дуудаарай” дуу тодорч жинхэнэ ХИТ болж байгаа аж.
Эх орноо санасан сэтгэл, сайхан амьдралын төлөө тэмүүлэл, хөгжил цэцэглэлтийн тухай гэгээн сайхан үг дантай энэхүү бүтээл алс оронд эх орон элгэн саднаа санагалзан суугаа хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж, уяралын нулимс унагаасан сайхан бүтээл болж чаджээ.
Дашрамд дурдахад залуу дуучин У.Намуунааг хүчирхэг хоолойтой эмэгтэй дуучин бас нэгэн шинэ ПОП ДИВА төрлөө хэмээн урлагийн мастерууд дүгнэж маш их итгэл найдвар хүлээлгэж байгаа аж.
Ингээд тус дууны үгийг хүргэж байна.
Эх орон минь намайг дуудаарай
Ээждээн гийсэн нар нь юм би
Эцэгтээн заяасан од нь юм би
Тэнгэрт ивээгдэж тэнд төрсөн болохоор
Тэнгэрлэг Монголын охин нь юм би
Тэнгэрлэг Монголын охин нь юм би
Зэрэглээт говийнхоо элс нь юм би
Зэсэн уулын чулуу нь юм би
Заяамал энэ насны амьсгал нь та юм шүү
Заавал эргэж гүйх газар минь тэнд юм шүү
Заавал эргэж гүйх газар минь тэнд юм шүү
Дахилт: Хэзээ ч намайг хаанаас ч гэлээ
Хүлээх хэрэггүй хүүгээн дуудаарай
Үндэс үнэрлэн үйлс хөлөглөн очноо
Эх орон минь намайг дуудаарай
Эх орон минь намайг дуудаарай
Бурхан Халдун хайрханд нь
Буурал хааны минь онгон нь би
Хөх тамгатай төрсөн таны хүүгийн зүрхэнд
Хайртай Монгол нутаг минь үүрд оршино
Хайртай Монгол нутаг минь үүрд оршино
Дахилт: х 2
Тэнгэрт ивээгдэж тэнд төрсөн болохоор
Тэнгэрлэг Монголын үрс нь билээ
Эх орон минь намайг дуудаарай
Эх орон минь намайг дуудаарай
ВИДЕО КЛИП:
URL: