УИХ-ын гишүүн Б.Наранхүү усны ундарга дээр хууль бусаар баригдсан газрыг дархлав

 
-Байгаль хамгаалагчид усны ундарга дээр баригдсан газрыг эсэргүүцэж жагсах тухай ярьж байна-

Нийслэлд томоохон худалдааны төвүүд шинээр нээгдэж үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний нэг болох “Дүнжингарав″ худалдааны төв баригдаж эхэлснээсээ хойш хууль зөрчин, маргаан дагуулсаар байна. Худалдаа, үйлчилгээний энэхүү цогцолбор төвийг бүтээн байгуулах ажил 1999 оноос эхэлсэн байдаг.
2008 оны Бээжингийн олимпийн үеэр сүр дуулиантай реклам цацаж, түүний зэрэгцээ олимпийн аваргуудад цэн цэнгээр нь алт амлаж байв. Гэвч барилгын ажил нь явагдахгүй хэсэг хугацаанд саатсан билээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Дүнжингарав″ худалдааны төвийг анх барихдаа газрын зөвшөөрлөө аваагүй байдаг.
Түүнээс гадна нийслэлчүүдийн усны ундарга бүхий газарт худалдааны төвөө хууль бусаар барьсан гэдгийг олон хүн гэрчилдэг. Усны ундарга  бүхий газарт “Дүнжингарав″ худалдааны төвийг барьсан гэдгийг тухайн үед газрын зөвшөөрөл олгосон нийслэлийн удирдлага болон газрын алба мэдэж байсан хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй.
Учир нь худалдааны төвийн эзэн УИХ-ын гишүүн Б.Наранхүүг газрын наймаагаар баяжиж хөлжсөн гэгддэг учраас хэн ч түүнд арга хэмжээ авч чадаагүй гэдэг. Одоогийн нийслэлийн удирдлагууд ч “Дүнжингарав″-ыг хаана, хууль зөрчин баригдсан хэмээн зоригтой дуугарч байсан ч тусыг эс олов.
Ер нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүг газрын наймаагаар баяжиж, төр засгийн сэнтийд заларсан нэгэн гэдэг. Одоо түүнд УИХ-ын гишүүн учраас хэн ч хариуцлага тооцох асуудлыг ярихгүй халдашгүй эрхтэй. Саяхан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүдэд шалгалт хийхэд “Дүнжингарав″ худалдааны төв зөрчлөөрөө тэргүүн эгнээнд орж байсан.
“Дүнжингарав″ худалдааны төв нийт 155 га газартай 260 мянган м2 талбай бүхий бүх төрлийн хүнс, барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа, гаалийн баталгаат агуулах терминалын байгууламж, нийт 35 мянган авто машины зогсоол, 5000 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай олон үндэстний хоолны ресторан, конференц заал, үзвэр үйлчилгээний газартай.
Цаашлаад орон сууц, орон нутгийн худалдан авагч зорчигчдод зориулсан зочид буудал, оффис зэргийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Энэ худалдааны төв баригдсан газар нь зөвшөөрөлгүйгээс гадна барилга байгууламж нь ч гэсэн зөрчилтэй гэдэг нь тогтоогдлоо.
Хууль зөрчин усны ундарга дээр барьсан “Дүнжингарав″ худалдааны төвийг барьсан Б.Наранхүүд хэн, хэзээ, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуултад хариулах хүн Монголд байдаггүй. Жирийн нэгэн иргэн хашааны газрын зөвшөөрлөө авч чадахгүй байхад усны ундарга дээр барилга байгууламж барьж Улаанбаатарын нийт хүн амын эрх ашгийг хохироож байна.
Цэвэр усны ундарга дээр олон нийтийн зах хөл хөдөлгөөнтэй зах барьснаас болж цэвэр ус бохирдож байгаа талаар албаны хүний ярилцлага хүртэл гарч байсан. Гэвч Б.Наранхүү гэх эрх мэдэлтэй хууль зөрчиж сурсан гишүүний өмнө Монгол Улсын хууль хүчин мөхөсддөг.
Усны ундарга дээр барилга байгууламж барьснаас үүдэж ус, хөрсний бохирдол үүсгэж байгааг эх сурвалжууд баталж хэлдэг. Хэрэв ус бохирдох төдийгүй хөрсний бохирдол их хэмжээгээр бий болвол эргээд байгаль орчинд учирсан хор хөнөөлийг нөхөн төлүүлэх аргагүй юм.
Иймээс хөрсний бохирдол үүсч, цэвэр усны ундарга бохирдолд гүн автахаас урьтаж усны ундарга дээр баригдсан барилга байгууламжийг буулгаж, цэвэрлэх арга хэмжээ авах хэрэгтэй болоод байгаа талаар байгаль хамгаалагчид санаа зовж байна. Улмаар байгаль хамгаалагчид усны ундарга дээр баригдсан газрыг эсэргүүцэж жагсах тухай ярьж байна.
УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хувьд паркын газартай холбоотой хууль бус үйлдлээ цайруулахын тулд арван жил хүүхдүүдийг үнэгүй тоглуулъя гэдэг саналыг тавьж байсан. Түүний хувьд жилийн өмнө “Ажнай″ группийн Д.Бат-Эрдэнэд “Дүнжингарав″ худалдааны төвөө 30 сая ам.доллараар худалдсан гэх яриа ч дуулдаж байсан.
Ямартаа ч Улаанбаатарын газрыг худалдсанаараа зартай УИХ-ын гишүүн Б.Наранхүү цаашид хууль зөрчсөн, эрх ашгийн зөрчил гаргасаар байх эсэх нь тодорхойгүй. Ийн гишүүн Б.Наранхүү өөрийнхөө бизнесийн эрх ашгийг олон хүний амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байх зуур түүний төрсөн эгч НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг “Ногоон ном” нэртэй ном гаргажээ.
Сая хэд хоногийн өмнө сүр дуулиантайхан нээлтээ хийсэн уг номонд “Бидний өвөг дээдсийн байгаль орчноо хамгаалах өв уламжлал соёл, ус хэмээх гайхамшигт эрдэнийн талаар, дэлхийн дулаарал ба улс орнуудын байгалиа хэрхэн хамгаалдаг туршлага, мөн нийслэлийн хүрээлэн буй орчны өнөөгийн байдал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа” зэргийг багтаажээ.
Энэхүү номоор бол эрхэм төлөөлөгч Б.Саранчимэг өөрийгөө байгаль хамгаалагч хэмээн зад рекламджээ. Нэг талаар эх дэлхийдээ хайртай “ногоон бүсгүй″ болж байгаа аж. Эх дэлхийдээ хэрэв үнэхээр хайртай бол усны ундарга дээр баригдсан дүүгийнхээ “Дүнжингарав″-аас эхлээд бусад барилга байгууламжыг нэн яаралтай татан буулгаж.
мөн нэмж баригдахыг нийслэлийн төлөөлөгчийн хувиар эрс эсэргүүцэн зогсох байв. Ном гаргаж буй нь сайшаалтай хэдий ч нөгөө талаараа хууль зөрчин бизнес хийж буй гэр бүлийнхээ бизнесийг дэмжигч болж байна. Энэ нь нэг гараараа сайн үйл хийж нөгөө гараараа бусармаг зүйл хийж байгаатай адил юм.

Эх сурвалж:


URL:

Нэр: АН-н ахмад Огноо: 13 December 2016

Энэ нэгэн нөхөр яаж их хөрөнгөтэй болсон нь ойлгомгүй. Ярьж байгааг нь сонсоход ямарч боловсролгүй ярилцаж байгаа хүнийхээ үгийг ч ойлгохгүй дэмий тэнэж явчихаад л байх юм Эрх биш бичиг үсэгт тайлагдсан байдаг болов уу Хуулийн төслийг ямарч байсан уншдаггүй эсвэл уншаад ч ойлгодоггүй бололтой доо Ганц үг ган хийхгүй 4 жилииг ардаа орхилоо Ичихдээ хуралдаа суудаггүй юм гэсэн 4 жилд 17 удаа суусан бүртгэлтэй юм Нэг зүдэрсэн энэ нөхрийг Дунд говьчууд татаж аваасай даа хөөрхийг Нэр нүүрээ ч барлаалдаа

Сэтгэгдэл бичих