Сексээс шалтгаалж хоёр дахь амьдралаа сонгодог

imagesdffdfddfdfdfОрчин үеийн охид, бүсгүйчүүд мэдээж гэр бүлийн аз жаргал, сайхан ажил, хангалуун чинээлэг амьдралыг хүсдэг. Энэ бүхэнд яаж амархан хүрэхэв. Олон хувилбар байдгийн нэг нь энэ бүх хүслийг зэрэг биелүүлэх ханьтай болох явдал. Өөрөөр хэлбэл үеийн бус нас тогтсон эртэй гэрлэх юм.

Орчин үеийн охид, бүсгүйчүүд зөвхөн шунахай сэдлээр гэрлэдэггүй байх. Залуухан охид, бүсгүйчүүд тэднийг халамжтай эр, сайхан хан хүү гэж хардаг юм бол уу.

Нөгөө талаас авч үзвэл дөч хүрч дөрөө дарсан атан тэмээнд залуухан охин ямар хэрэгтэй юм бол? Зөвхөн секс гэж үү? Насны асар их ялгаатай хоёр хүний харилцаа гаж үзэгдэл үү эсвэл орчин үед ийм байх ёстой юу?

Давид хаан, Соломон, Хятадын императорууд хөгширсөн хойноо ч залуухан, хөөрхөн хүүхнүүдийг орондоо өвөртөлж унтдаг байжээ. Орь залуухан, амьдрал ид буцалж яваа бүсгүйн дэргэд шөнө хүйтэн биш бөгөөд хөгшин яс өвдөх нь бага байсан гэдэг.

Өнөөдөр нас тогтсон эрчүүд залуу хүүхнүүдийг уургалахдаа янз бүрийн зорилго агуулдаг. Хүүхэлдэй шиг, гоё эд зүйл мэт үзэх, эсвэл залуу насанд нь болох, өөрөө охингүй тул эрхлүүлж хань татах, мөн ухаангүй дурлах зэргээр.

Ахимаг насны эр залуу хүүхний холбоо нэлээд түгээмэл үзэгдэл болжээ. Эхний үед эр хүн нэр алдартай учраас түүнийг хөгширсөн хойноо шар сэмжиллээ гэж ад үздэг. Үнэндээ атаархаж байгаа нь олон биз. Ийм холбоо эр хүнийг нийгмийн дунд алдаршуулж, бэлгийн чадавхи хэвээр гэдгийг баталдаг. Хэчнээн залуухан амрагтай байх тусмаа улам нэр хүндтэй мэт. Үнэндээ эрчүүдийн олонх нь дотроо идэвхгүй учраас ийм холбоог үүсгэдэг аж. Тэд бол насанд хүрсэн хүүхэд хэвээр байгаа гэсэн үг. Учир нь өөрийн хүчиндээ итгэдэггүй аж. Иймээс нийгэм, эргэн тойрны хүмүүст бус чухам өөртөө хүчтэй лидер гэдгээ батлах хэрэгтэй. Тэгээд ч эрчүүд айл өрхийн тэргүүлэгч гэсэн үзэл аль ч нийгэмд давамгайлдаг. Харин идэвхгүй эрчүүд тэгж чадахгүй. Захирч, тушааж командалж чадахгүй, эхнэрээ хүртэл. Иймээс тэд туршлагатай үе тэнгийн эмэгтэйн оронд өөрөөс хавьгүй залуу эмэгтэйтэй холбоо үүсгэдэг аж. Гэрт хэн гол үүрэгтэйг ядаж л насны ялгаа харуулна шүү дээ. Тэд залуухан бөгөөд онгон бүсгүйг сонговол сексийн туршлагагүй юм чинь намайг хэнтэй ч харьцуулахгүй гэж үздэг. Түүнээс биш анхны амраг байхдаа гол бус.

Залуу хүүхнийг мөнгөтэй хүний эд хөрөнгөд шуналаа гэх нь бий. Энэ ертөнцөд эм хүн өөрөө дээш гарах хэцүү, иймээс тэр өөрт нь санаа тавих хөрөнгө чинээтэй хүнийг олж, хариуд нь өөрийгөө бэлэглэдэг. Гэхдээ л хэрэв хосууд хайр сэтгэлгүй бол бие сэтгэлийн хамааралтай болох магадлал бага. Энэ хавхнаас гарах нь бараг боломжгүй. Хожим нь бүсгүй чөлөөлөгдөхийн тулд мөнгө, ажил гээд бүх юмаа золиосолж байж эзэн ноёноосоо салах нь бий.

Мэдээж өөр амьдрал ч байдаг. Бүсгүй алдартай, бүгдийн бишрэн шүтдэг хүнд татагдах, эсвэл хань ижил бус өмгөөлөн хамгаалагч эцэг мэт хүнийг хайдаг. Энэ тохиолдолд секс чухал бус. Бүрэн бус гэр бүл, эцэгтэйгээ зөрчилтэй байдаг, эсвэл эцэг эхийн хэт их халамжид байдаг охид бүсгүйчүүд ийм замыг голдуу сонгодог. Тэд эцгийнхээ нөлөөнөөс гарч амьдралд хөл тавихаас айдаг. Тэгээд өөрт нь эцэг болох насны хүнийг сонгодог. Тэр нөхрийнхөө бүхэнд лидер байх хүслийг дэмждэг.

Заримдаа насны ялгаатай гэр бүл үүссэн шалтгаан ердөө секс байх нь бий. Эрч хүчтэй эр нас ахисан эхнэрээсээ уйддаг. Охид бүсгүйчүүд ч ялгаагүй, туршлагагүй гээд үеийнхээ залуусыг сонирхохгүй байх нь тохиолддог. Секс энд маш чухал үүрэгтэй.

Бэлгийн идэвхтэй үеүд тодорхой. Ялангуяа 20 насны хөвгүүд маш идэвхтэй тул бараг л хөдөлж байгаа бүхэн рүү “харайдаг”. Гэтэл үеийн нь охид хайр дурлалаа илчлэхийг шаардаж өөрийг нь удаан эргүүлэхийг хүсдэг. Тэд өөрсдөө туршлагагүй тул сексийн ханамж өгч чадахгүй. Нөгөө талаас нас тогтсон эрд (40 -аас дээш) бэлгийн хурьцал хийхэд нэлээд хугацаа шаардлагатай, тэд дурлалын оршлыг удаан хийж чадна. Энэ тал дээр заримдаа Лолита ба Гумберт төгс хос болдог. Гумберт бүсгүйн хүсч байсан энхрийллийг өгч хариуд нь залуу биеэс таашаал авдаг.

Зургаан гэр бүл тутмын нэг нь насны ялгаатай. Энэ ялгаа 15-50 нас хүрэх нь бий. Жилээс жилд ийм гэр бүлийн тоо 3-5 % нэмэгдэж байгаа аж. Нийгэм судлаачид иймэрхүү үзэгдэл газар авах магадлалтай гэж үзэж байна. Орчин үед эрчүүд хоёр амьдрал үзэхийг хүсэх болжээ, эхлээд үеийн бүсгүйтэй гэрлэж дараа нь охин шигээ шинэ эхнэр авах гээд.


URL:

Сэтгэгдэл бичих