Эмэгтэй хүн яагаад бие үнэлэгч болдог вэ

prostitute-on-the-street1Энэ бол дэлхийн хамгийн эртний мэргэжилийн нэг юм. Нийгмийн сэтгэлзүй анхнаасаа л ийм “ажил” сонгосон эмэгтэйчүүдэд таагүй хандаж, муу муухайгаар хүлээн авдаг. Гэхдээ ямар ч бүсгүйд ийм зам руу хальтран орохгүй гэсэн баталгаа байдаггүй. Доорхи шалтгааны улмаас эмэгтэй хүн биеэ үнэлэгч болдог. Үүнд:

1. Мөнгө олох : Олон эмэгтэй санхүүгийн гачигдал, ядуу байдлаасаа гарахын тулд биеэ үнэлдэг.

2. Сексэд донтох : Ийм төрлийн эмгэгийг “хормойн дон” гэдэг. Энэ нь нэг төрлийн сэтгэхүйн өвчин агаад ийм эмгэгтэй эмэгтэйчүүд бэлгийн ханашгүй дур хүслээ дарах гэж биеэ үнэлэгч болдог: Учир нь хэвийн эр хүн ийм эмэгтэйг гажигтай гээд зугтаадаг тул биеэ үнэлэх замаар л дур хүслээ хангахаас өөр аргагүй болдог гэнэ.

3. Замаа алдах : Өсвөн насны охид бэлгийн амьдралд оронгуутаа зан ааш, найз нөхдийн нөлөө, орчин тойрон гэх мэт олон шалтгааны улмаас олон хамтрагчтай болдог. Энэ нь яваандаа хэвшил болсоор нэг мэдэхэд биеэ үнэлэгч гэгддэг байдаг.

4. Эрчүүдийн тоглоом болох : Эрчүүд эмэгтэй хүнээр тоглож амьдралыг нь үрснээр тэднийг энэ зам руу түлхдэг. Эрчүүдийн шалиглал, хууралт, хуурамч амлалт бүсүгй хүний сэтгэлзүйг бүрэн эвддэг гэнэ.

5. Амархан татагддаг: Хүнд амархан сэтгэл алдардаг эмэгтэйчүүд олон хүнтэй учир ургуулдаг агаад үүнийгээ “би дурлаад” гэж тайлбарладаг. Харин эргэн тойрныхон нь түүнийг бие үнэлэгч гэх нь бий.

fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих