Нисдэг тэрэг Сөүлийн орон сууцыг мөргөжээ

d518e9b33bf0dc458c56a3b715771f23_LСӨҮЛ. /Кэй-Би-Эс/. Сөүлийн нэг орон сууцны барилгыг иргэний нисдэг тэрэг мөргөн хоёр нисгэгч нь амь үрэгдлээ.

“LG Electronics” компанийн эзэмшдэг нисдэг тэрэг өнөөдөр өглөө есөн цагт таван минут дутуу байхад Самсунг дүүргийн Ай-парк барилгын 23 болон 24 давхрыг мөргөсөн гэж тус улсын Онцгой байдлыг зохицуулах агентлаг мэдэгдэв. Нисдэг тэрэгний жолооч болон туслах нисгэгч нь амь үрэгдсэн байна.
Нисдэг тэрэг мөргөсөн давхруудад хүн байгаагүй болон даруй нүүлгэн шилжүүлж чадсан тул оршин суугчийн амь үрэгдээгүй ажээ.
Сөүл өглөө маш их манантай байсныг ослын шалтгаан байж болох талтай гэж эрх баригчид үзэж байна.
Нисдэг тэрэг нь Чолла мужийн Чонжү хотод ажлаар томилогдсон “LG Electronics”-ийн гүйцэтгэх албаны хүнийг авахаар Гымпо нисэх буудлаас Хан мөрний эрэг дэх Чамшил дүүргийн нисдэг тэрэгний буух тавцанг чиглэн явсан аж.
Л.Урангуа montsame


URL:

Сэтгэгдэл бичих