Солонгост ажилласан иргэд шимтгэлээ аваарай
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Солонгос улсад E-8, E-9, H-2 визээр ажиллаж байсан иргэдийг тус улсын Үндэсний тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ буцааж авахыг дахин санууллаа.
Одоогийн байдлаар нь эрх нь үүссэн ч шимтгэлээ буцааж аваагүй 2273 монгол иргэн байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ тухай мэдээлж байсан ч иргэд хандах нь цөөн байгаа гэнэ. Солонгос улсын Үндэсний тэтгэврийн хуулиар нутаг буцах, нас барах, 60 нас хүрэх гэсэн гурван тохиолдолд ганцхан удаа буцаан олголт хийдэг. Нутаг буцсан иргэдийн хувьд таван жилийн дотор шимтгэлээ буцааж авах эрхтэй.
Хэрэв энэ хугацаа дууссан тохиолдолд 60 нас хүрсэн үедээ эсвэл нас барсан тохиолдолд дээрх эрхийг эдлэх юм байна
Б.Төгс
URL: