Камасутра +18
Камасутра гэдэг нь эртний Энэтхэг үг юм. Энэ нь кама буюу амьдралын гурван зорилгийн нэг болох мэдрэмж мөн секс гэдэг утгийг илэрхийлдэг бол сутра гэдэг нь дүрэм мөн судар, тэмдэглэл гэдэг утгыг ч мөн давхар илэрхийлдэг. Гэхдээ үүнийг орчин үеийн нийгэмд бэлгийн амьдралын гарын авлага гэж ч ойлгож болох юм. Мөн камасутраг зөвхөн бэлгийн амьдралын тухай зүйл гэж ойлгох нь дутуу бөгөөд үүнд гэр бүлийн амьдрал, хайрын жинхэнэ мөн чанар зэрэг хүний амьдралын нандин сэдвүүд хамаарч байдаг.
Камасутра нь хүн төрөлхтөнд өвлөгдөн ирсэн хамгийн эртний хүний бэлгийн амьдрал хайр дурлалын тухай өгүүлдэг судар юм. Түүхчид камасутраг манай эриний өмнөх 400 оноос манай эриний 200 он хүртэлх хугацаанд бичигдсэн байх магадлалтай гэж үздэг.
Эртний Энэтхэгчүүд сексийг зөвхөн дур тачаал гэж ойлгож байгаагүй нь энэхүү уламжлалаас харагддаг. Секс бол хүний хамгийн нандин бөгөөд амраг хайртийн аз жаргалд умбан амьдийн жаргал эдлэх нууц байсан гэдэгт тэд итгэдэг байсан байна.
Хүн хүн болж төрсөн үедээ өөрийн сэрэл мэдрэмжинд захирагдаж сэтгэл зүрх, бие махбодоороо сайн сайхан үзэсгэлэн төгөлдөрийг мэдэрч байх үүнээс амьдралын охь шимийг мэдэрч байх хэрэгтэй гэдгийг энэхүү сударт нэг бүрчлэн өгүүлсэн байдаг.
URL: