Хятадаас пуужин оруулах тендерын хэлэлцээ наанадаж хагас жил үргэлжилнэ гэжээ

indexDFREREREТуркийн батлан хамгаалах яамны харьяа батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын дарга Мурад Баяр 14-ний өдөр Истамбулд болсон НАТО-ын яриа уулзалт дээр хэлэхдээ, Турк Хятадын компанитай гэрээ хэлэлцээрийн асуудлаар хэлэлцээ хийж байна. Хятадаас пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем оруулах эсэхийг шийдэж, албан ёсоор гэрээ байгуулах болтол наанадаж зургаан сарын хугацаа шаардлагатай гэжээ.

Баяр хэлэхдээ, Пуужингаас эсэргүүцэх систем бол Туркийн өөрийнх нь эсэргүүцэн хамгаалах систем юм. Өнөө дөрвөн компани тендерт өрсөлдөж байна. Туркийн засгийн газар тендерт тэргүүлж байгаа компанитай хэлэлцээ хийж, бүх нөхцөлд нь үнэлгээ хийж байна. Үүнд их хугацаа хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, Турк НАТО-тай хамтын ажиллагааны түнш гэдгээ бодож, эцсийн систем маань НАТО-ын пуужингаас эсэргүүцэх системтай зохицох болно. Туркийн өнөөгийн эн тэргүүний үүрэг бол өөрийн орон болон холбоотны цэргийн шаардлагыг хангах явдал гэжээ.

/Баатар орчуулав/ CHINA RADIO


URL: http://www.fact.mn/134560.html

Сэтгэгдэл бичих