Микро автобусны үнийг өдөр, шөнөөр ангилж нэмнэ

Сүүлийн үед ШӨХТГ-т микро автобусны үнэ тарифтай холбоотой гомдол иргэдээс их ирэх болсон. Энэ дагуу Нийслэлийн тээврийн газар ШӨХТГ-тай хамтран шалгалт хийж байгаа аж. Шалгалтын үр дүнд микронуудыг өдөр шөнийн тарифтай болгох нь зөв гэдэг саналыг гаргасан байна. Учир нь микронууд оройн цагаар аманд орсон үнээ хэлдэг. Түүнчлэн өдрийн цагаар зай харгалзахгүй 500 төгрөгөөр үйлчилж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзжээ. Иймд зайнаас хамааран үнийг өдөр, шөнийн гэж ангилан тогтоохоор болов. Одоогоор үнийг хэдэн төгрөгөөр тогтох бэ гэдгийг ярилцаж байгаа юм байна. Хэрэв журам батлагдвал он гарахаас өмнө шинэ тариф мөрдөгдөж эхлэх юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих