Чоно харайх голын гүүр нурахад ойрхон байна
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч сарын 29-ны өдөр тус аймгийн Дөргөн сумын Аргалант багын нутагт орших Чоно харайхын голын модон гүүрэнд шалгалт хийжээ. Шалгалтаар тус модон гүүрны суурь багана усанд ганхаж хазайсан хүнд даацын машин болон авто тээврийн хэрэгслүүд гүүрээр гарахдаа өндөр хурдтай гардаг, Чоно харайх голын усны түвшин ихэссэн, алтны нинжа нар өнгөрсөн жил газар ухах үүднээс тулаас баганы бэхэлгээ төмрийг хулгайлсанаас үүдэн тус модон гүүр нурах эрсдэлд хүрсэн байгаа нь тогтоогджээ.
Тус гүүр нь Дөргөн сумын малчид нутаг сэлгэн нүүдэллэхэд дамжин өнгөрдөг ганц гарц нь төдийгүй Хотгорын нүүрсны уурхайгаас урд сумууд руу нүүрс тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгсэлүүд дамжин өнгөрдөг бүс юм. Модон гүүрийг өнгөрсөн жил орон нутгийн “Биссэт” барилгын компани зассан хэдий ч дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан тус гүүр нурах аюулд ороод байгаа аж.
URL: