Сүхбаатарчууд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл Сүхбаатар аймгийн төвд хоёр болон гурван дугуйтай мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Учир нь тус аймагт 2-3 дугуйтай мотоцикль 2000 гаруй байдаг гэнэ. Тиймээс өвлийн улиралд хальтиргаа гулгаа нэмэгдэж байгаатай холбогдуулан зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.
URL: